Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа аж. Энэ хүсэлтийг Эрүүгийн цагдаагийн газраас тус байгууллага руу илгээжээ. Түүнийг койны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Тодруулбал, цагдаагийн байгууллагаас “Их Бит” ХХК-ийн “IHC” койны хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн. Тус компанийн 33.1%-ийг Б.Гантиг, 33.1%-ийг Б.Эрхэмбаяр, 33.7 хувийг О.Мөнхжин эзэмшдэг бөгөөд Б.Идэр-Од анх хувьцаа эзэмшиж байгаад оруулсан хөрөнгө оруулалтаа өсмөгц нь гарчихсан гэдэг.
Хуулийнхан О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэж үзэн яллагдагчаар татсаныг олон нийт сайн мэднэ.
Харин Б.Идэр-Одын хувьд аль эрт гадаад руу гараад явчихсан. Тиймээс ч яллагдагч Б.Гантиг шалгагдах явцдаа хэргээ хүлээснээр Б.Идэр-Одыг заавал байлцуулан шалгах шаардлага үүссэн.
Харамсалтай нь ЭЦА-наас Б.Идэр-Одыг дуудсан ч ирээгүй, очоогүй учраас ийн Интерполд хандаж байгаа аж.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334