Өчигдөр буюу 6 дугаар сарын 6-ны өдөр 2 настай хүү орны төмөр завсар толгойгоо оруулаад гацаасан байна. Эцэг эх нь Онцгой байдалд 15 цагийн орчимд ханджээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, “Холматро”-гийн тэлэгч багаж ашиглаж хүүгийн толгойг төмөр завсраас аюулгүй гаргасан байна.
Цэцэрлэг, сургууль амарч хүүхдүүд гэртээ ихэнх цагийг өнгөрөөх болсон энэ үед хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэр ахуйн болзошгүй осол аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334