Украйны Хэрсон мужид Нова Каховкагийн далан задарч 80 гаруй хот, тосгон үерт автсан байж магадгүй талаар тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлжээ. Тэрбээр үүнд ОХУ-ыг буруутгаж байгаа аж.
Уг далан тариаланчид, оршин суугчдын амин чухал усны эх үүсвэр байгаад зогсохгүй Запорожжиа атомын цахилгаан станцыг усаар хангадаг байжээ. Олон улсын атомын энергийн агентлагаас (ОУАЭА) мэдээлснээр тус бүсэд нөхцөл байдал хяналтад байгаа бөгөөд шууд эрсдэл байхгүй гэж мэдэгдэв.
Уг үйл явдалтай холбогдуулан Украины Ерөнхий прокурорын орлогч Виктория Литвинова 40 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж мэдэгдээд байна. Тодруулбал Хэрсон мужийн Днепр мөрний баруун хэсэгт Украины хяналтад байгаа газар нутагт 17 мянган иргэн харин ОХУ-ын хяналтад байгаа зүүн хэсэгт 25 мянган иргэн оршин суудаг байжээ.
Одоогоор мянган иргэнийн нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Эх сурвалж: BBC
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334