"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг улсын хэмжээнд өрнүүлж буй. Уг аяны нийслэл дэх хаврын хаалтын арга хэмжээг Багахангай дүүрэгт зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр иргэдэд зориулан лекц, илтгэл хэлэлцүүлснээс гадна соёлын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын тоглолт зэрэг соёл, урлагийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
“Соёлын сэргэлт-2023” аяныг нийслэлийн дөрвөн дүүрэг (Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай)-т зохион байгуулсан бөгөөд ирэх намраас бусад таван дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334