Та нар итгэхгүй бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс асуугаарай. Тэр л Төсвийн байнгын хорооны хурал дээр Д.Өнөрболор гишүүний асуултанд тэгж хариулсан ш дээ.
Тодруулбал учраа олохгүй байгаа, асуудал ойлгомжгүй байгаагаа нуулгүйгээр Д.Өнөрболор гишүүн “Ойлгохгүй байгаа учраас би эхлээд нэг юм асууя. Дулааны эх үүсвэр нь 1.5 мВт-аас илүү хүчин чадалтай гэхээр нүүрсний уурын зуухнууд орох уу” гэхэд сайд Б.Чойжилсүрэн “1.5 мВт-аас дээш хүчин чадалтай уурын зуухнууд орно ш дээ. Урын зуухнууд чинь янз бүрийн хүчин чадалтай” гэв.
Хариуд нь гишүүн “Уг нь агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд хүрээнд уурын зуух барихыг хориглож, хотод баригдаж байсан уурын зуухнуудыг буулгах арга хэмжээ явагдсан даа. Хэдийгээр технологийн шинэчлэл хийнэ гэсэн шийдэлтэй байгаа ч уурын зуух барина гэдэг нь ойлгомжгүй болоод явчихлаа” гэв.
Чойжилсүрэн сайд “Уурын зуух шаардлагатай бол хотын захаар барина ш дээ. Шүүлтүүр тавиад барина. Орчин үеийн уурын зуухнууд чинь бүрэн шаталттай болчихсон, шүүлтүүр тавиад л барина” гэв.
Үнэндээ энэ хоёр эрхмийн яриа ёстой “ойлгомжгүй цаашаа” байсан бөгөөд “Уурын зуух барина. Шүүлтүүр тавиад хотын захуудаар барина” гэсэн сайдын ярианд олны зүгээс эгдүүцэж эхэлсэн.
Яагаад гэвэл дэлхий нийтээрээ сэргэгдэх эрчим хүчийг шүтэж, хэрэглэж байхад манайх ужиг болсон аргаа хэрэглэх гээд шүүлтүүр мүүлтүүрхэн яриад сууж байгаа учраас ард иргэд унтууцахаас ч яах билээ.
Эрчим хүч бол яах аргагүй хүний амьдралын амин чухал хэрэглээ. Гэхдээ уурын зуух, шүүтүүр ярьж байхаар ирээдүйг харсан сэргээгдэх эрчим хүчний тухай яриа өрнүүлсэн бол “Физикийн мэргэжилтэй. Энэ салбарыг авч явж чадна гэж бараг л гуйх шахам сайд болж байсан түүнд ОЧКОВ болох байлаа.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
СЭХ-ийг хүч дэмжих төлбөр гэхээр уйлан дугараад бид СЭХ хэргэлэдггүй гээд балайтдаг байж СЭХ бариач гэнэ үү? тэгээд бүр хотод уу? энэ хэдэн сэтгүүлч нэртэй адуунууд ард иргэдээ мунхруулахаас өөр ид шид алга аа Уурын үуух барина гэдэг бол боломжит хувилбаруудын нэг юм шүү их мэдэгчүүдээ
busd oron jijig tsahilgaan stants bariad bhd manaih l gj uuriin zuuh barina geed bhiin oilgohgvi ymaa neree arai2
balai min hotod chn zai talbai bn uu? bodod uzdee?