“EuroChamber Mongolia” анх удаа “Худалдаа, хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл" гаргалаа. Европ, Монголын хамтарсан худалдаа, аж үйлдвэрийн танхимаас бизнес эрхлэгчдэд тулгарч буй гол асуудлуудыг нэрлэхдээ мэргэшсэн ажиллах хүчний хомсдол, шүүх тогтолцоо, Төрийн албаны хүнд суртал, татварын дарамт зэргийг онцолжээ. Тухайлбал:
Уул уурхайн салбарт: Ашигт малтмалын зөвшөөрлийг үнэлэхдээ гурван төрлөөр үнэлдгийг нэг төрлөөр эсвэл тухайн гэрээний үнээр тогтоох шаардлагатай. Мөн татвар авахдаа хайгуулын зардлыг хасахгүйгээр тооцож авдаг нь хөрөнгө оруулалт татахад саад болж байна
Эрчим хүчний салбарт: Эрчим хүч худалдан авах гэрээ байгуулахаар хүлээгдэж буй компаниудын тодорхойгүй байдлыг арилгах хэрэгтэй. /одоогоор 11 компани хүлээгдэж байна/
Хөдөө аж ахуйн салбарт: Монгол Улс Европын Холбооны “GSP+” хөтөлбөрт хамрагддаг тул Европын Холбооны улсууд руу бүтээгдэхүүн гаалийн татваргүй экспортолдог. Мөн ноос ноолуураас гадна экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх бүрэн боломжтой байгааг онцолжээ.
Эх сурвалж: Bloomberg
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334