Баянзүрх дүүрэгийн 33 дугаар хороо, Баяндөхөмийн 25 дугаар гудамны ар орчимд нэлээд тооны шарил байдаг. Дурдсан газарт талийгаачийнх нь шарил байгаа иргэд 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны дотор Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны таниулах хэсэг “Улаанбаатар буян” компанийн байранд ирж дэлгэрэнгүй мэдээллийг авч, хамтран ажиллана уу.
Мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг Самбалхүндэв буюу Далан давхарын оршуулгын газар дахь Нийтийн суваргад залах ажээ.
Иргэд дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 72100101 дугаарын утсанд холбогдоно уу.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334