Эдгээр аймгууд нь одоогийн Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг бөгөөд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тодруулбал 7 дугаар сарын 27, 28-нд, Архангай, Төв, Завхан, Хэнтий аймгууд тэмдэгэх бол Говь-Алтай аймаг 8 дугаар сарын 01, 02-нд тус тус тэмдэглэх юм байна.
Хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна.
Мөн аймгийн Засаг дарга нарын саналыг үндэслэн Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 06, 07-нд, Булган аймгийн баяр наадмыг 08, 09, Дорноговь аймгийн баяр наадмыг 27, 28-нд тус тус тэмдэглэхийг зөвшөөрсөн бөгөөд хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334