Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Илон Масктай хийсэн уулзалтынхаа талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж Монгол Улсад цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болголоо.
Тэрбээр АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla”компани, сансар судлалын “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, сошиал платформын “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Маскт интернетийн хэрэглээ бага газруудад өөрсдийн сүлжээг нэвтрүүлэх бүрэн боломжтой бөгөөд туршилтын станцуудаа суурилуулж туршилт хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн байдаг.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334