2023-06-08

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна

By Сэтгүүлч С.Энхцэцэг.
  • 354
  • 0
  • 0

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны дэргэдэх “Шинэ алхам” төвд ажиллалаа. Тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргын хувьд эдгээр иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар бодит мэдээллийг авч, салбар зөвлөлийн бодлого, шийдвэрт тусгахаар ийнхүү цуврал уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

“Шинэ алхам” төвийн хувьд 2022 оны арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд болоод ажлын байранд бэлтгэн хөгжүүлэх зорилготой. Анх үйл ажиллагаагаа нь эхлэхэд дөрвөн хүн тус төвд ирж байсан бол түүнээс хойш оюуны бэрхшээлтэй 15 хүн суралцаад байна. Тэдгээрээс таван хүнийг хөдөлмөрийн нээлттэй зах зээлд ажилд зуучилжээ. Мөн хоёр иргэнийг төвдөө ажиллуулж байгаа юм. Тун удахгүй дахин хоёр хүнээ ажилд оруулахаар бэлтгэж байна. Энэхүү төв нь зөвхөн оюуны бэрхшээлтэй болох нь тогтоогдсон, хөдөлмөрийн насны хүмүүсийг авдаг. Ажил олгогчийн тавьж буй ажлын байрны тодорхойлолтод оюуны бэрхшээлтэй иргэний хувийн ур чадвар хүрдэггүй. Мөн оюуны бэрхшээлийн онцлог, боловсролын түвшин зэргээс шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Тиймээс оюуны бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд бэлдэх, өдөр тутмын энгийн үйлдэлд сургаж, дадал болгох чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, цаг харж, тооцоолох, аюултай зүйлд хүрэхгүй байх, будаа жинлэх, савлах, ургамал тарих, кофе чанах, мөнгө тоолох, автобусны чиглэл харах, автобусаар зорчих, худалдан авалт хийх, барилга, байгууламжийн хаягжилт тогтоох гэхчлэн хүний өдөр тутамдаа хийдэг зүйлсийг зааж сурган, нийгэмд бэлтгэдэг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагын “Шүхэр” нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөлийн ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Монголд 26 мянган оюуны бэрхшээлтэй иргэн бий. Мөн манай төвд холоос ирж суралцах хүсэлтэй хүмүүс ч их байдаг. Гэвч олон автобус дамжих, гэр бүлийн гишүүн нь хүргэж өгч, авахаас эхлээд асуудал үүснэ. Түүнчлэн анги танхимын багтаамж муугаас болж дээд тал нь дөрвөн хүн суралцах боломжтой. Тиймээс дүүрэг бүр ийм жишиг төв байгуулж, тэдэнд хүрч ажиллах хэрэгтэй болов уу. Харин бидний зүгээс заах арга зүйг нь боловсруулж өгөхөд бэлэн байна” хэмээлээ. Эдгээр хүмүүс ажлын байранд гарч чадвал маш үнэнч, чин сэтгэлээсээ ажиллаж чаддаг гэдгийг төвийн багш нар онцолж байлаа. “Шинэ алхам” төвд суралцан, ажилд орсон суралцагчид ч хамт олонтой болж, нийгмийн амьдралд оролцон, бие дааж амьдрах боломж бүрдэж байгаадаа баяртай байдаг тухайгаа хуваалцав.

2021 оны байдлаар улсын хэмжээнд байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 12.8 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэх судалгаа гарчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байгаа нь тэдний амьдралын чанар сул байх үндсэн шалтгаан болж байна. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлөөс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Ж.Ганбаатар сайдын төлсөн гэх 69.9 сая төгрөг багадаж байна

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна
Дурсгалын зоос шинээр худалдаанд гарлаа
Монголчууд Азийн наадамд 22 дугаарт бичигдэж байна
Эко дүүрэгт дахин нэг "Цэцэрлэгт хүрээлэн" ашиглалтад орно
Намрын мод тарих өдрүүд ирэх сарын 4-16-нд үргэлжилнэ
Шинээр оруулж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна
Болзол хангасан  22 албан хаагч тангараг өргөжээ
“Алтан цомын төлөөх" 2 дахь барилдааны тов гарав
Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа ирэх Даваа гарагт эхэлнэ
Төрийн банк: Хадгаламжийг зуршил болгоод хөнгөлөлттэй нөхцөл бүхий эко орон сууцтай болох боломжтой
ЦЕГ: 7 настай хүү алга болсон өдрөөс хойших  бүх зам маршрутыг шалгаж байна
Д.Сумъяабазар дарга аа, Ү.Ганболдоос болж хэдэн хүн амиа алдах вэ
Долоон настай хүүг “Мотоциклоос унаад нас барчихаар нь хээр хаясан” гэж хэлжээ
Дэлхийн зүрхний өдөр тохиож байна
Булганы сумдыг холбосон босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км замын төсвийг төсөвт суулгана
Альбус Дамблдор 82 насандаа таалал төгслөө
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Засгийн газрын тайлан”-гийн төслийг танилцууллаа
Х.Болорчулуун гишүүн ээ Оюу толгойд биш тойрогтоо л ойртох байж дээ
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Германы Засгийн газраас манай улсад 78 сая еврогийн санхүүжилт олгохоор болжээ
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
Хүүг нисдэг тэргээр хайж байна
Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ойн өдөрлөг болж байна
Сугалаанаас 1.6 тэрбум ам.доллар хожсон гэвэл итгэх үү
Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ
Азийн олимпийн зөвлөлийн тамирчдын комисс байгуулагдана
Ачааны машины тэвш өндөр хүчдэлд хүрч, жолооч амиа алджээ
М.Бадарч: Монгол бөхийн ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина
Төвийн аймгуудаар бороо, нойтон цас орно