Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг 20 хүүхэд зугаалж явснаас 1 хүүхэд Орхон голын усанд сэлэх гэж ороод живсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн нь хамтран 14 настай Д-г эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэдэг газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэдэг газар хүртэл Орхон” голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар нийт 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй аж. Эрэн хайх ажиллагааг өчигдөр шөнө түр зогсоосон бөгөөд өнөөдөр өглөөний 05:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334