2023-06-08

Тойрогт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь эмэгтэй байх саналыг гишүүд дэмжсэнгүй

By Сэтгүүлч Ж.Ууган.
  • 166
  • 0
  • 0

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн уралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулав.  

Хуулийн төсөлд тойрог бүрд нэр дэвшигчийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох, нийгмийн төлөөллийн оролцоог бүрэн хангах, жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага явуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар хоёр удаа нягтлан шалгах зэрэг асуудлуудыг тусгасан байна. Тойрогт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар төсөлд тусгасныг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын гишүүдээс “40-өөс доошгүй” болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Түүнчлэн хуулийн нэгтгэсэн төсөлд, нэг намын саналын босго гурван хувь, хоёр нам бүхий эвслийн босго таван хувь, гурав болон түүнээс олон нам бүхий эвслийнх долоон хувь байх, мөн жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй, намууд тойргийн мандатын 50 доошгүй хувьд нэр дэвшүүлэх, жагсаалтаар нэр дэвшигчдийн цахим хуудсыг бүртгэх, цахим орчинд явуулах сурталчилгааны зардал нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын 15 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтыг тусгаж байгаа юм. 

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, хуулийн төсөлд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө олгохоор тусгасныг 22 болгож, хуучнаар нь үлдээх, мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, саналын хуудсанд нам, эвслийн нэрийг Улсын Их Хурлын өмнөх сонгуульд авсан суудал, саналын тооны ихээс бага руу жагсаах дарааллаар бичнэ гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасны Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссаны дараа найруулгын болон хуулийн төслийн нэр томьёог жигдлэх, зүйл, хэсэг, заалт, эшлэлийн дугаарыг нийцүүлж өөрчлөх Ажлын хэсгийн саналаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн хамт өргөн мэдүүлсэн Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж, Эрүүгийн болон Монгол Улсын төсвийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзэв. Ингээд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Түүнчлэн, хуулийн төслийн зүйл, заалтууд Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэнтэй холбоотойгоор сонгуулийн сурталчилгааны нэгдсэн зурагт самбарын зохицуулалт, бэхэн тэмдэглэгээний тухай заалт орох болсноор шаардлагагүй болж буй төслөөр хөндөгдөөгүй хуулийн 66.14 дэх заалтыг хасах, сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоног болгохтой уялдуулсан өөрчлөлтийг хийх, хуулийг дагаж мөрдөх хугацааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй нийцүүлэх асуудлуудаар Улсын Их Хурлын Тамгын газраас хууль зүйн дүгнэлт гаргуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “Ecosystem-led Innovation” шагнал хүртлээ

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна
Дурсгалын зоос шинээр худалдаанд гарлаа
Монголчууд Азийн наадамд 22 дугаарт бичигдэж байна
Эко дүүрэгт дахин нэг "Цэцэрлэгт хүрээлэн" ашиглалтад орно
Намрын мод тарих өдрүүд ирэх сарын 4-16-нд үргэлжилнэ
Шинээр оруулж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна
Болзол хангасан  22 албан хаагч тангараг өргөжээ
“Алтан цомын төлөөх" 2 дахь барилдааны тов гарав
Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа ирэх Даваа гарагт эхэлнэ
Төрийн банк: Хадгаламжийг зуршил болгоод хөнгөлөлттэй нөхцөл бүхий эко орон сууцтай болох боломжтой
ЦЕГ: 7 настай хүү алга болсон өдрөөс хойших  бүх зам маршрутыг шалгаж байна
Д.Сумъяабазар дарга аа, Ү.Ганболдоос болж хэдэн хүн амиа алдах вэ
Долоон настай хүүг “Мотоциклоос унаад нас барчихаар нь хээр хаясан” гэж хэлжээ
Дэлхийн зүрхний өдөр тохиож байна
Булганы сумдыг холбосон босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км замын төсвийг төсөвт суулгана
Альбус Дамблдор 82 насандаа таалал төгслөө
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Засгийн газрын тайлан”-гийн төслийг танилцууллаа
Х.Болорчулуун гишүүн ээ Оюу толгойд биш тойрогтоо л ойртох байж дээ
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Германы Засгийн газраас манай улсад 78 сая еврогийн санхүүжилт олгохоор болжээ
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
Хүүг нисдэг тэргээр хайж байна
Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ойн өдөрлөг болж байна
Сугалаанаас 1.6 тэрбум ам.доллар хожсон гэвэл итгэх үү
Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ
Азийн олимпийн зөвлөлийн тамирчдын комисс байгуулагдана
Ачааны машины тэвш өндөр хүчдэлд хүрч, жолооч амиа алджээ
М.Бадарч: Монгол бөхийн ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина
Төвийн аймгуудаар бороо, нойтон цас орно