Д.Батсүх: Даншиг наадмын үеэр болох бүх арга хэмжээ үнэ төлбөргүй

By Сэтгүүлч С.Энхцэцэг.
  • 611
  • 0
  • 0

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ наадам өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн наадам юугаараа онцлог вэ?

-“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” бол монголчуудын өв соёлын наадам юм. Монгол Улсыг дэлхийд сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор энэ наадмыг 2015 оноос  Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд наадмыг “City of nomads” уриан дор зохион байгуулж, Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг урин оролцуулж буйгаараа онцлог. Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна.

-Хөтөлбөрийн талаар онцлохгүй юу?

-Урлаг, соёл, спорт, шашны томоохон арга хэмжээнүүд хөтөлбөрт багтсан. Тухайлбал, цам, ном хаялцах, балин урлалын тэмцээн, унзад, голч нарын тэмцээн болох бөгөөд Очирваанийн тахилга, цам харайх, сор залах, соёмбот туг залах арга хэмжээ болно.

Мэдээж, манай үндэсний спортын тэмцээн, уламжлалт наадгай болно. “Даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран гурван төрлөөр зохион байгуулах юм. Энэ удаад үндэсний бөхийн 256 хүчит бөх, Өвөрмонгол, Буриадын 64 бөх зодоглоно. Хязаалан, их насны,  мөн жороо морьдын уралдаан болно. Морьт харваа, шагайн харваа, сээр цохих тэмцээнийг зохион байгуулна.

-Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид ирнэ гэсэн та дурдлаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ удаагийн наадамд Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочдыг урин оролцуулж байна. Тухайлбал, бөхчүүд, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид ирж наадамд оролцоно. Жишээлбэл, бидний сайн мэдэх Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, мөн Буриадын реппер Сарюна, Alihan DZE, Өвөрмонголын дуучин Танан, Ойрадын Ансамбль Калмыкияу зэрэг 17 уран бүтээлч ирнэ. Түүнээс гадна нүүдэлчдийн нийслэл хэзээ үүссэн, цаашид хэрхэн хөгжих вэ гэсэн сэдвээр “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Тус хуралд есөн орны 50 орчим эрдэмтэн, монгол судлаач хүрэлцэн ирж оролцох юм.

Урлагийн хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 7-8 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Жишээлбэл, наймдугаар сарын 5-ны орой залууст зориулсан шоу тоглолт болно. Эдгээр бүр арга хэмжээ үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй гэдгийг онцлох байна.

-Даншиг наадмын үйл ажиллагааны нээлт, арга хэмжээнүүд хэдэн цагаас эхлэх вэ? 

-Наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 5-ны 9:00 цагаас цамын ёслол эхлэхээр байгаа. Үүний дараа 11:00 цагаас нээлт болно. Ингээд бүтэн хоёр өдрийн турш спорт, урлаг, соёлын арга хэмжээнүүд болох юм.

-Наадмын үеэр Хүй долоо худаг руу нэгдсэн унаа явах уу?

-Нийслэлийн Нийтийн тээврийн газраас зохицуулалт хийж байна. Тодруулбал, наадмын өдрүүдэд МУБИС-аас тогтмол цагуудад 10 автобусаар  иргэдийг тээвэрлэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Захиалсан хоол нь зар сурталчилгаанаасаа өөр байсанд бухимдаж шүүхэд ханджээ

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна
Дурсгалын зоос шинээр худалдаанд гарлаа
Монголчууд Азийн наадамд 22 дугаарт бичигдэж байна
Эко дүүрэгт дахин нэг "Цэцэрлэгт хүрээлэн" ашиглалтад орно
Намрын мод тарих өдрүүд ирэх сарын 4-16-нд үргэлжилнэ
Шинээр оруулж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна
Болзол хангасан  22 албан хаагч тангараг өргөжээ
“Алтан цомын төлөөх" 2 дахь барилдааны тов гарав
Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа ирэх Даваа гарагт эхэлнэ
Төрийн банк: Хадгаламжийг зуршил болгоод хөнгөлөлттэй нөхцөл бүхий эко орон сууцтай болох боломжтой
ЦЕГ: 7 настай хүү алга болсон өдрөөс хойших  бүх зам маршрутыг шалгаж байна
Д.Сумъяабазар дарга аа, Ү.Ганболдоос болж хэдэн хүн амиа алдах вэ
Долоон настай хүүг “Мотоциклоос унаад нас барчихаар нь хээр хаясан” гэж хэлжээ
Дэлхийн зүрхний өдөр тохиож байна
Булганы сумдыг холбосон босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км замын төсвийг төсөвт суулгана
Альбус Дамблдор 82 насандаа таалал төгслөө
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Засгийн газрын тайлан”-гийн төслийг танилцууллаа
Х.Болорчулуун гишүүн ээ Оюу толгойд биш тойрогтоо л ойртох байж дээ
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Германы Засгийн газраас манай улсад 78 сая еврогийн санхүүжилт олгохоор болжээ
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
Хүүг нисдэг тэргээр хайж байна
Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ойн өдөрлөг болж байна
Сугалаанаас 1.6 тэрбум ам.доллар хожсон гэвэл итгэх үү
Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ
Азийн олимпийн зөвлөлийн тамирчдын комисс байгуулагдана
Ачааны машины тэвш өндөр хүчдэлд хүрч, жолооч амиа алджээ
М.Бадарч: Монгол бөхийн ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина
Төвийн аймгуудаар бороо, нойтон цас орно