БНХАУ-д төрийн албан хаагчдыг IPhone хэрэглэхийг хориглосон талаар Wall Street Journal мэдээлжээ.
Энэ мэдээллийн дараа өнгөрсөн лхагва гарагт Apple компанийн хувьцааны ханш 3.6 хувиар унасан байна. Тус компанийн хувьцааны үнэ он гарсаар 46 хувийн өсөлттэй байсан бөгөөд энэ удаагийн бууралт энэ сарын хамгийн том уналт болж байгаа юм.
Энэ талаар CNN Хятадын Гадаад хэргийн яамнаас тодруулах хүсэлт тавьсан ч хариу мэдээлэл өгөөгүй байгаа аж.
Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн 3 дугаар сард БНХАУ-д айлчилсан юм. Тус улс Apple компанийн хувьд томоохон зах зээл төдийгүй үйлдвэрлэлийн төв, нийт орлогын 19 орчим хувийг бүрдүүлдэг байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334