БНХАУ-ын нийт хүн амын 14 хувийг 60 болон түүнээс дээш насны иргэд эзэлж байгаа,16-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 21 хувьд хүрсэн зэрэг баримтууд Хятадын эдийн засгийн хөгжлийн төсөөллийг бүрхэгдүүлж байна.
Нэг ёсондоо ажиллах хүчний хямрал гэж хэлж болохоор энэ нөхцөл байдал дэлхийн 2 дахь том эдийн засагт хүндхэн сорилт болж байна гэжээ.
Насжилтийн тухайд өнгөрсөн жил 1961 оноос хойш анх удаа тус улсад хүн амын тоо буурсан тохиолдол бүртгэгдсэн юм. Түүнчлэн ажиллах хүчний нас хөгширч байгаа нь ирээдүйд ажлын үр өгөөж, бүтээмж буурах, урт хугацааны ажиллах хүчний чанар алдагдах олон эрсдэлийг араасаа дагуулна гэж дүгнэжээ.
Мөн хөдөлмөрийн зах зээлд шинээр нийлүүлэгдэх зүй тогтолтой залуучуудын ажилгүйдлийн түвшин өсөж байгаа нь бодлогын түвшинд анхаарах асуудал болж, өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн Хятадын засгийн газар ажилгүйдэлтэй холбоотой статистик мэдээллийг нийтлэхээ зогсоосон байдаг.
Мөн эдийн засагчдийн зүгээс одоо байгаа ажиллах хүчин эдийн засгийн хөгжлийг хурдасгах томоохон олон салбарын үйлдвэрүүдийг хөдөлгөх хүч болж чадахгүй гэж дүгнэж байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan