Нүүрсний гэх тодотголтой хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж Засгийн газрын гишүүн ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнийг хэлэлцсэн.
Эл хурал маш сонирхолтой болж эхэлсэн нь “Нүүрсийг хамгийн сайн мэддэг” гэх Эрдэнэс Тавантолгой”-н Б.Ганхуяг 9 сарын дараа ам нээсэн явдал юм.
Ам нээхээс ч аргагүй байдал хүрч гэдгийг бултаараа харлаа, сонслоо.
Өнгөрөгч оны 12 дугаар сарын тэсгим хүйтэнд улстөрчдөөс эхлээд нүүрсний хэргийг сөхөж “..Би шүгэл үлээсэн, чи дараа нь үлээсэн...” гэх зэргээр маргаж, улмаар ард түмнийг шударга үнэний төлөө...” гэх нэрийн дор татан оролцуулж жагсаал цуглаандаа хүрсэн.
Гэтэл энэ нь өнөөдөр жүжиг байж. Бүр анхнаасаа л жүжиг байж. Олны зүгээс “Энэ жүжгээ хэний ямар найруулгаар явах дээрээ тохиролцож чадахгүй байгаа учраас гацчихлаа” гэж дүгнэж, хардаж эхэллээ. Мөн ард түмнийг тэнэг байлгахыг хүсдэг гэдгээ ч нотолчихлоо. Шүүх байгууллага, шүүгч нарын үнэн нүүр царай ч харагдлаа.
Уг нь 40 их наядын асуудал сөхөгдөж, нүүрс зарж, нүүрсний гэрээ хэлэлцээрийг хуурамчаар, хулгайгаар хийж завшсан этгээдүүдээс энэ мөнгийг гаргуулж улсын сандаа тушаахыг ард түмэн шаардсан, төр засаг ч “Үнэнийг олж тогтооно” гэсэн.
Гэтэл өнөөдөр нүүрсний хулгайч нарын эл хэрэг сүүлдээ модон жорлон, хашаа хайс, жагсаал цуглаан зохион байгуулсан гэх хэрэг болж хувирч байгааг ЭТТ-н захирал асан Б.Ганхуяг ярилаа. Үнэндээ шүүгчийн өмнөх хавтсан дотор юун тухай байгааг ард түмэн мэдэхгүй.
Харин Б.Ганхуяг “Тамгатай төртэй үлдэхийн тулд найруулж байгаа жүжгийг чинь мэдэж байгаа, хоёр талаасаа адилхан жүжиг найруулъя. Надад нүүрсний хэрэг бус жорлонгийн хэрэг тохож байгаа. Нүүрсийг хамгийн сайн мэддэг хүн бол би. Гэтэл надгүйгээр УИХ дээр энэ тухай ярьж байна. Энэ нь хэргээ нуун далдлах гэсэн арга. Өнөөдрийг хүртэл дуугүй байсан бол өнөөдрөөс би хэлд орж байна. Би 7 жил энэ компанийг удирдахдаа ширхэг нүүрс ч хулгайлаагүй... Энэ төр тамгатайгаа үлдэхийн тулд хилс, зохиомол хэргээр намайг яллах гэж байна. Есөн сарын хугацаанд намайг хорихдоо нэг ч удаа мэдүүлэг аваагүй нь зүгээр л залхаан цээрлүүлж байгаад өөрсдийнхөө хүслээр “Хялбаршуулсан журмаар шийдье” гэж хэлүүлж хүслээ гүйцэлдүүлэх гэсэн санаа байж. Би ямар ч хэрэг хийгээгүй, учраас зохиомол хэргийг чинь хүлээхгүй. Намайг ингэж оролдож байгаа бол би та нарын бүх үнэн, нүүр царайг илчилнэ.” гэж нухацтай нь аргагүй хэлсэн.
Тэрбээр хэвлэл мэдээллийнхнийг ч хальт буруутгаж Нүүрсний мөнгөнөөс хувь хүртэж шангаа авдаг” гэж хэлнэ билээ.
Товчхондоо бол түүний тэвчээр энэ хүрээд тасарч буйг бултаараа харлаа. Тэр үнэхээр хэлд орж нүүрсний гэх хэргийн том том акулуудыг нэрлэхээр шийдэв бололтой.
Тэгээд ч 1 машин нүүрснээс 18 сая төгрөгийн ашиг унадаг байсан гээд бодохоор шуналтнуудын залгисан мөнгө 40 их наядаар ч тогтохгүй нь гэх тооцоолол ч харагдаад явчихлаа.
Тиймээс ГЭРЧИЙГ ХАМГААЛАХ”-ыг эрх баригчид, шүүх прокурор гээд мэргэжлийн байгууллагуудаас шаардах хэрэгтэй гэж олон түмэн үзэж байна.
Магадгүй тэдэнд өчигдрөөс эхлээд дарамт ирсэн байж ч мэднэ...
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Зохиомол хэрэг бна штэ