2023-09-14

Б.Батцэцэг сайд Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Пенни Вонгтой албан ёсны хэлэлцээ хийлээ

By Сэтгүүлч С.Энхцэцэг.
  • 429
  • 0
  • 1

Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 09 дүгээр сарын 13-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Пенни Вонг-той албан ёсны хэлэлцээ хийв.

Гадаад харилцааны сайд нар Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаж, энэ хугацаанд улс төр, батлан хамгаалах, уул уурхай, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа Өргөтгөсөн түншлэлийн хүрээнд идэвхтэй өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Талууд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг харгалзан хоёр орны харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэн, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээг улам бэхжүүлэхээр тохиров.

Сайд Б.Батцэцэг хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцолж, хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр болон Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг тус тус ойрын хугацаанд байгуулахад нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сайд Пенни Вонг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Австралийн Холбооны Улсад хийж буй энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа дурдаж, хоёр талын харилцаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд гүнзгийрэн хөгжиж буйд баяртай байгааг илэрхийлж, жендерийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгааг онцлов.

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг талууд цохон тэмдэглээд тус тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улс хамрагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ хугацаанд Монголын 700 гаруй оюутан залуус амжилттай хамрагдсаныг онцлоод энэ жилээс тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэхээр тогтов. Мөн 2023 оноос эхлэн хэрэгжиж буй “Ажиллах болон амрах виз”-ийн тохиролцоо үр дүнтэй хэрэгжиж буйг дурдаад үүнд хамрагдах иргэдийн тоог харилцан нэмэгдүүлэхийн төлөө байгааг нотлов.

Монгол Улсад нүүрлэсэн үерийн хохирлыг арилгахад зориулж Австралийн Холбооны Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газарт 250 мянган ам.долларын тусламжийг Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар олгосонд монголын тал талархал илэрхийлэв.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулав. Энэхүү баримт бичиг нь бүс нутаг, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар харилцан зөвлөлдөх, хоёр улсын дипломат ажилтнуудыг харилцан солилцох, сургалтад хамруулах болон Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн хоёр тал дүгнэв.

Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан тус улсад сурч буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Нэгдүгээр эгнээг чөлөөлж, богино эргэлт гаргаж, автобусны тоог нэмжээ

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
  • Зочин • 2 долоо хоног өмнө Хариулах
    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна
Дурсгалын зоос шинээр худалдаанд гарлаа
Монголчууд Азийн наадамд 22 дугаарт бичигдэж байна
Эко дүүрэгт дахин нэг "Цэцэрлэгт хүрээлэн" ашиглалтад орно
Намрын мод тарих өдрүүд ирэх сарын 4-16-нд үргэлжилнэ
Шинээр оруулж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна
Болзол хангасан  22 албан хаагч тангараг өргөжээ
“Алтан цомын төлөөх" 2 дахь барилдааны тов гарав
Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа ирэх Даваа гарагт эхэлнэ
Төрийн банк: Хадгаламжийг зуршил болгоод хөнгөлөлттэй нөхцөл бүхий эко орон сууцтай болох боломжтой
ЦЕГ: 7 настай хүү алга болсон өдрөөс хойших  бүх зам маршрутыг шалгаж байна
Д.Сумъяабазар дарга аа, Ү.Ганболдоос болж хэдэн хүн амиа алдах вэ
Долоон настай хүүг “Мотоциклоос унаад нас барчихаар нь хээр хаясан” гэж хэлжээ
Дэлхийн зүрхний өдөр тохиож байна
Булганы сумдыг холбосон босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км замын төсвийг төсөвт суулгана
Альбус Дамблдор 82 насандаа таалал төгслөө
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Засгийн газрын тайлан”-гийн төслийг танилцууллаа
Х.Болорчулуун гишүүн ээ Оюу толгойд биш тойрогтоо л ойртох байж дээ
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Германы Засгийн газраас манай улсад 78 сая еврогийн санхүүжилт олгохоор болжээ
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
Хүүг нисдэг тэргээр хайж байна
Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ойн өдөрлөг болж байна
Сугалаанаас 1.6 тэрбум ам.доллар хожсон гэвэл итгэх үү
Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ
Азийн олимпийн зөвлөлийн тамирчдын комисс байгуулагдана
Ачааны машины тэвш өндөр хүчдэлд хүрч, жолооч амиа алджээ
М.Бадарч: Монгол бөхийн ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина
Төвийн аймгуудаар бороо, нойтон цас орно