Бүх сургуулийн оюутнууд нийтийн тээврээр сардаа 44 удаа хөнгөлөлттэй зорчдог болоод байгаа бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилд автобусны хөнгөлөлтийн эрхтэй картын захиалгыг E-Mongolia платформоор өнөөдрөөс авч эхлээд байна.
Ингэхдээ зөвхөн их, дээд сургуулийн бакалаврын /дипломын/ болон бакалаврын өдрийн ангид шинээр элсэн суралцагчид, анх удаа тус картыг авахдаа цахимаар захиалах боломжтой бөгөөд E-Mongolia гар утасны аппликэйшн болон e-mongolia.mn порталаар нэвтэрч “Оюутны автобусны карт захиалах” үйлчилгээг сонгон картаа захиална.
Энэхүү хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан дахин захиалахдаа Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд /НҮНТ/ хандах шаардлагатай бөгөөд тухайн оюутны мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд сургуулийнхаа сургалтын албанд хандан мэдээллээ шалгуулна.
Хөнгөлөлтийн карттай оюутнууд “Umoney” карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүд болон их, дээд сургуулиудад ажиллах явуулын цэгт очиж картаа идэвхжүүлэх юм байна.
E-Mongolia платформоор оюутны автобусны карт захиалах заавар:
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334