Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг маргаашнаас буюу 9 дүгээр сарын 15-наас эхлэн E-Mongolia системд байршуулах ажээ. Цахим хэлбэрээр E-Mongolia системд ийнхүү байршуулснаар иргэний өмчлөл, ААНБ-ын эзэмшлийн гэрчилгээг харах, шалгах боломж бүрдэж буй юм байна.
Хэрэв гэрчилгээгээ гээгдүүлж, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой бөгөөд гар утасны апплекейшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх боломжтой болж байгаа аж.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334