2023-09-14

“Мах импекс” ХК-ийн дөрөв дэх үйлдвэр үүдээ нээлээ

By Сэтгүүлч С.Энхцэцэг.
  • 508
  • 1
  • 1

“Мах импэкс” хувьцаат компани Австри улсын BERTSCH-Laska групп компанитай хамтран, хоногт 50 тонн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж, өнөөдөр түлхүүрээ гардан авлаа. Тус үйлдвэр нь эрүүл ахуйн стандартын шаардлагыг өндөр түвшинд хангасан Ази тивийн дөрөв дэх үйлдвэр болж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг  олон улсад экспортлохоор боломж бүрдэж байна. Эхний ээлжинд Хятад, Солонгосын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж байна.

No description available.

Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, шинэ жишиг нэвтрүүлсэн уг үйлдвэр нь Ази тивд нээгдсэн, эрүүл ахуйн стандартыг дээд түвшинд хангасандөрөв дэх үйлдвэр болж байна.

No description available.

“Мах импэкс” ХК-ийн шинээр ашиглалтад оруулж буй үйлдвэр нь хоногт 50 тонн бүтээгдэхүүн ( бүх төрлийн хиам, зайдас, салями, хагас боловсруулсан, хөлдөөсөн бүтээгдэхүүн  (банш, бууз, пицца, ази бэлэн хоол гэх мэт), утлагат бүтээгдэхүүн) үйлдвэрлэх хүчин чадалтай.

Тус үйлдвэр түүхий утлагат салями, беконыг  шарах төхөөрөмжийг МОНГОЛД АНХЛАН үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байна. Ингэснээр хэрэглэгч та бүхэн импортыг орлох мах, махан бүтээгдэхүүн, дэлхийн амтыг эх орондоо мэдэрч, дотоодоосоо худалдан авах боломж бүрдэж байна.

No description available.

Шинэ үйлдвэрийн технологийн онцлог тал нь  Герман улсад үйлвэрлэгдсэн дэлхийд тэргүүлэгч BASTRA брендийн олон үйлдэлтэй /чаналга, шарлага, утлага, жигнэлт/ бүхий камерууд, мөн чаналгын тогоонууд, түүхий утлагаар хатаасан мах, хиам үйлдвэрлэх өрөө, бүтэн болон хагас утлагат хиам үйлдвэрлэх зориулалтын дагуу хэм, чийгшил тохируулагч бүхий өрөөнүүдтэй. Энэхүү үйлдвэр нь ISO: 9001, ISO:22000, HACCP  стандартыг мөрдөж ажиллах юм.

Түлхүүр гардан авах ёслолын үеэр “Хиам консервийн үйлдвэр” ХХК-ийн захирал Б.Бадмаа “Манай үйлдвэр ашиглалтад орсноор өдөрт 41 тонн боловсруулсан бүтээгдэхүүн, 10 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Мөн “Мах импэкс” ХК-ийн үйлдвэрлэдэг үндсэн бүтээгдэхүүнүүдээс гадна, түүхий утлагат буюу хатаасан, төрөл бүрээр утаж боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэхээр бэлтгэж байна

Манай улсын дотоодын зах зээлд өдөрт 37 орчим тонн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэгддэг. Бид үйлдвэрээ ашиглалтад оруулснаар дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй, экспортод гаргах боломж бүрдэж байна. Бид ойрхи Дорнодын улсууд болон зэргэлдээх хөрш улсуудын хүнсний зах зээлд “Мах импэкс”-ийн бүтээгдэхүүн байршина гэдэгт итгэлтэй байгаа. Экспортын төлөвлөгөөний хүрээнд оллон улсын түншүүд маань консалтинг хийж эхэлсэн. Түүнчлэн, хамтрагчидтайгаа франчайзингийн эрхийн талаар ярилцаж байна. Юун түрүүнд бүтээгдэхүүнээ Солонгос, Хятадын зах зээлд гаргахаар бэлтгэж байна” гэсэн юм.

No description available.

Цаашид  “Мах импэкс” хувьцаат компани Австри улсын BERTSCH-Laskа компанитай хамтын ажиллагаагаа үргэлжүүлж, 150 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хүнсний зориулалтын хөргөлттэй агуулах, мөн 40 тоннын багтаамжтай махыг хорогдолгүй гэсгээх, мах ангилан сортлох үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Б.Батцэцэг сайд Австрали улсад сурч буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзав

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
  • Зочин • 1 долоо хоног өмнө Хариулах
    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна
Дурсгалын зоос шинээр худалдаанд гарлаа
Монголчууд Азийн наадамд 22 дугаарт бичигдэж байна
Эко дүүрэгт дахин нэг "Цэцэрлэгт хүрээлэн" ашиглалтад орно
Намрын мод тарих өдрүүд ирэх сарын 4-16-нд үргэлжилнэ
Шинээр оруулж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна
Болзол хангасан  22 албан хаагч тангараг өргөжээ
“Алтан цомын төлөөх" 2 дахь барилдааны тов гарав
Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа ирэх Даваа гарагт эхэлнэ
Төрийн банк: Хадгаламжийг зуршил болгоод хөнгөлөлттэй нөхцөл бүхий эко орон сууцтай болох боломжтой
ЦЕГ: 7 настай хүү алга болсон өдрөөс хойших  бүх зам маршрутыг шалгаж байна
Д.Сумъяабазар дарга аа, Ү.Ганболдоос болж хэдэн хүн амиа алдах вэ
Долоон настай хүүг “Мотоциклоос унаад нас барчихаар нь хээр хаясан” гэж хэлжээ
Дэлхийн зүрхний өдөр тохиож байна
Булганы сумдыг холбосон босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км замын төсвийг төсөвт суулгана
Альбус Дамблдор 82 насандаа таалал төгслөө
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Засгийн газрын тайлан”-гийн төслийг танилцууллаа
Х.Болорчулуун гишүүн ээ Оюу толгойд биш тойрогтоо л ойртох байж дээ
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Германы Засгийн газраас манай улсад 78 сая еврогийн санхүүжилт олгохоор болжээ
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
Хүүг нисдэг тэргээр хайж байна
Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ойн өдөрлөг болж байна
Сугалаанаас 1.6 тэрбум ам.доллар хожсон гэвэл итгэх үү
Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ
Азийн олимпийн зөвлөлийн тамирчдын комисс байгуулагдана
Ачааны машины тэвш өндөр хүчдэлд хүрч, жолооч амиа алджээ
М.Бадарч: Монгол бөхийн ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина
Төвийн аймгуудаар бороо, нойтон цас орно