Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч салхилна. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.
Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334