Жил бүр л улиг болсон асуулттай “Судалгаа” нэртэй байцаалт” авч байгааг сурагч болон эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс “Хувийн мэдээлэлд хэт халдаж байна” гэж үздэг.
Өрхийн сарын орлого зарлага, байшинд эсвэл орон сууцанд, гэрт амьдардаг эсэх гээд...
Товчхондоо бол энэ нь сургуулийн байгууллагад тэр тусмаа сурагчдын сурах, сурлагын чанарт огтоос нөлөөлөхгүй нь тодорхой. Тэрхүү судалгаанд нь нийгмийн гарал гэсэн ХОЁРХОН үг байдагт бүр ч дургүйцдэг.
Энэ тухай БШУ-ны сайд нь ч бас "Төрийн болон төрийн бус судалгааны байгууллагууд судалгаа авахдаа "Нийгмийн гарал" гэх онц шаардлагагүй, утгагүй асуултаа хасчих хэрэгтэй. Тэр тусмаа сургуулийн сурагчдад ийм асуулт тавьж байгаа нь зохисгүй, бүдүүлэг үйлдэл...” гээд ийм асуулттай судалгаа авахгүй байх талаар чиглэл, үүрэг өгнө гэсэн байв.
Товчхондоо бол энэ асуулт нь “... Хүнийг үндэс угсаа, хэл соёл, арьсны өнгө, хөрөнгө чинээ эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол, шашин шүтлэг боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...” хэмээн Үндсэн хуульд дурдсан зүйл заалтыг зөрчиж буй хэлбэр юм.
Судалгааны байгууллага, сургууль цэцэрлэгийн багш нарын зүгээс “Дэлгэрэнгүй бүртгэл” заавал байх ёстой гэх нь мэдээж. Тэгвэл дээхэн үед чинь багш өөрөө ажлынхаа явцад л үүнийг олоод мэдчихдэг байлаа шүү дээ. Мэдэх мэдэхдээ бүр яг үнэн зөв, амьдралын боломж бололцоо, хүүхдийн сурах хүсэл тэмүүлэл, гэр орны нөхцөл байдал, эцэг эхийн хараа хяналт халамж, сурагч ямар ачааг үүрч, ямар бэрхшээлтэй хичээлийн бус цагаар тулгарч байдгийг нь хүртэл мэдчихдэг байв.
Тэгвэл одоогийн багш нар эцэг эхийг нь дуудаж уулзаад хувцасласан байдал, тухайн үед өөртэй нь хэрхэн харьцсанаар л хүүхдийн ар гэр, аав ээж, асран хамгаалагч нарыг нь дүгнэчих жишээтэй. Энэ нь үнэндээ өрөөсгөл бөгөөд хожим нь сурагчид л гор нь ирнэ шүү дээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334