Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар дэлхийд нэн ховор, зөвхөн Монголын говьд амьдардаг мазаалайг "Монголын үндэсний бахархалт амьтан" болгохоор болсон байна. Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хаягтаа мэдээлэв.
Манай улс Мазаалай баавгайг 1953 онд агнахыг хориглож, 1995 онд нэн ховор амьтны жагсаалтад оруулж байжээ. 2023 оны гуравдугаар сарын байдлаар мазаалай баавгайн тоо толгой 36-50 болж өссөн байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334