Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Унаганы гатлага” гэдэг газар есдүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагийн орчим 47 настай малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь есдүгээр сарын 12-ны өдөр гэрээс нь 2 км-т голын эргээс олдсон байна. Тиймээс малчин Т-г усанд осолдсон байж болзошгүй гэж үзэж байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт есдүгээр сарын 14-ний өдрийн 08:00 цагаас 20:30 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг “Ховд голын-Эх” гэдэг газраас баруун урд зүгт 16 км-т “Зээрийн гарам” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар завиар урсаж, 5-7 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрэн хайх, аврах ажиллагааг өнөөдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda