“Нүүрсний” гэх тодотголтой хэрэг дахин олны анхаарлыг татаж эхлээд байгаа. Зарим нь эл хэрэгт шалгагдаж байгаа "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өмөөрч байгаа бол зарим нь элдвээр хэлж, “Үндэслэлгүгээр хөрөнгөжсөн” гэх зэргээр амаараа яллаж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэр гарах болоогүй байгаа.
Тэгвэл өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Б.Ганхуяг Хүний эрхийн комисст хандан захидал илгээснээ цахим орчинд дэлгэсэн байсан.
Харин түүний захидлын хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийнхүү хариу өгчээ.
Тэрбээр “Авлигачид бидний гэсэн бүхнийг булаадаг. Сургууль, цэцэрлэг гээд авахгүй булаахгүй зүйл байдаггүй. Авто замыг хүртэл булааж чанар муутай болгодог. Тэд авлигын асуудал нь сөхөгдөөд баригдаад ирэхээрээ л хүний эрхийн тухай ярьж, энэ талаар маш их мэдрэмжтэй болчихдог. Уг нь авлига өөрөө Хүний эрхийг зөрчиж буй маш том гэмт хэрэг” гэжээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334