Сонгуулийн марафон аль эрт эхэлж зарим нэг гишүүд тойрогтоо ажиллах нэрээр сурталчилгаагаа эхэлчхээд их л маадгар байгаа нь ч бий.
Тун сайхандаа нөгөө “Нүүрсний хулгайн хэрэг” бас л эвгүйдээд явчихсан. Тодруулбал олонд “Нүүрсний хулгайч” гэж тохоон зааж чичилсэн нөхөр нь өнөөдөр 9 сар хоригдсоны дараа гэнэт дуу орж “ Намайг захилгаар яллаж байгаа”, Ял төлөвлөчихсөн л дөө. Гэхдээ модон жорлон, жагсаал цуглаан зохион байгуулсан... гэх хэргээр ял үүрүүлэх гэж байгаа. Ёстой тийм юм байхгүй шүү. Ингэвэл харин ч үзэж тарж үсэрч наалдана гэж мэдээрэй...” гээд хорихоос төрийн 3 өндөрлөгийн нэгд хаягласан нь сошиалаар цацагдсан. Харин хариуд нь Ерөнхий сайд “Авлигачидтай хатуу тэмцэнэ гэсэн байхаа, би...” гэж хариулсан бол зарим сайтууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн замнал буюу гинжин хэлхээ шиг болсон асуудал гээд хөндсөн байв.
Үүнийг өгүүлэхийн учир нь энэ үйл явцыг булт олон “Сонгуулийн шоу” гэж харж байна.
Нөгөөтэйгүүр “МАСС МАНГАР, ТЭНЭГ БАЙХ ТУСМАА САЙН” гэдгийн товч бөгөөд тод жишээ гэж харагдсан тул олны зүгээс бухимдаад эхэллээ.
Улстөрчдөд хаяглахад ард олныг ийм байдлаар хардаг байсан бол, тархи, сэтгэлгээгээ, бүр наанадаж нүдээ, шилээ солих цаг болж гэж хэдмээр байгаа юм.
Ийнхүү улстөрчдийн сонгуулийн марафон эхлэхтэй зэрэгцээд ард олны дунд “ Энэ 76-гаас нэг салж амрах юм шүү... Тэгж байж л улс эх орон тунгалагшина. Энэ удаа инженр, багш, эмч, эрдэмтэн нараа түлхүү сонгох юм шүү.
Энэ сонгуулиар сонгосон шиг сонгож чадахгүй бол Монгол Улс мөхнө, эдийн засггийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед эргэж сэхэх гэж өчнөөн хугацааг зарцуулна. Тэгэхээр “Мангарын дүрд тоглож байгаад ёстой нам авна даа” гэж "Мангар" гээд байгаа МАСС чинь хэлэлцэж байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan