Эко дүүргийн баялаг бүтээгчдийн нэгдсэн “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” өдөрлөг “Алтан намар” уриан дор дүүргийн 13, 14 хороонд зохион байгуулагдах гэж байна.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хамтарсан “Алтан намар” үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-ний өдөр хорооны гадна талбайд зохион байгуулагдана.
Харин 20-нд 13 дугаар хороонд болно. Тус хороодод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд нээлттэй танилцуулж, шинэ ургацын ногоо, сүү сүүн бүтээгдэхүүний дээжийг хэрэглэгчдэд хямдралтай үнээр худалдан борлуулах юм.
Мөн иргэд олон нийтэд зориулан урлагийн тоглолт, хөгжөөнт уралдаан тэмцээн тус тус зохион байгуулагдана. Эко дүүргийн иргэн бүрийг “АЛТАН НАМАР” үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334