“Хөгжлийн санхүүжилт нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгэм зэрэг бүх талын түншлэл, хамтын ажиллагааг шаарддаг нарийн үйл явц юм...” хэмээн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байв.
Гэхдээ дотоодынхоо индэр дээр ч юм уу, чуулганы танхимд бус бүр Нью-Йорк хотноо 2023 оны 4 дүгээр сарын дундуур болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх чуулга уулзалт”-ын үер хэлж байв. Тухайн арга ажиллагаанд оролцож буй улс орнуудын төлөөлөл ч түүний хэлсэн эл үгийг их л сайшаан хөхиүлэн дэмжиж байсан.
Гэтэл үнэн хэрэгтээ бол мань сайд тийм үг хэлээд зогсож байхаар “ЭТИК”-тэй хүн биш л дээ. Тэгэхээр сайн жүжигчин л гэж харагдаад байгаа юм.
Ер нь л муу бүхэнд хутгалдаж явдаг тэрбээр тухайн индэр дээр “...эдийн засгийн өсөлтийг сэргээх, хөгжлийн үйл явцад саад тотгор болж буй асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа. Тийм дээ ч “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа...” гээд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж буй туршлагаасаа хүртэл хуваалцсан гэж байгаа.
Гадаадын улс орнууд түүнийг үнэнхүү эх оронч туршлагатай улс төрч гэж харсан бахархсан нь юу л бол.
Тэгвэл тэрбээр монголчууддаа тийм нэр хүндтэй хүн биш бөгөөд аалзны шүлс шиг хэрсэн авлига хээл хахуулийн асуудалд гүн гүнзгий орооцолдсон гэдгийг хамгийн сүүлд нөгөө “нүүрсний” гэх тодотголтой Б.Ганхуяг хүртэл Солонгосын талд орд зарсан мөнгөө над дээр бичээд ороод ирэх юм уу...” гэсэн нь өнөөдөр асуудал дагуулж булт олон энэ талаар ухаж төнхөөд эхлэв бололтой.
Хэрэв энэ үнэн бол Эдийн засаг, хөгжлийн сайд нь ингээд самарч суухаар энэ улс орон хөгжих үү, сэргэх үү гэж асуумаар байна, эрх баригчдаас.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan