Өнөөгийн Засгийн газрын хэрэгжүүлж эхлээд буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол ажлын нэг нь “Боомтын сэргэлт”. Тэгвэл энэ ажлын хүрээнд төлөвлөсөн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжвэл ядуурал буурна гэсэн байдаг. Ингэхдээ улсын хэмжээнд 6,2 пунктээр буурах бол нийслэлийн хүн ам 5,6 хувиар буурна. Мөн төвлөрөл саарч ДНБ 52,2-58 их наяд төгрөг болж 11,1 хувиар нэмэгдэнэ гэх тооцоолыг ч гаргасан байдаг.
Үүнийг өгүүлэхийн учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлтийн бодлого”-ыг хөрш 2 улсынхаа коридорын бодлоготой уялдуулж чадвал ДНБ 100 их наяд хүрэх боломжтой гэсэн байр суурьтай байгаа аж.
Товчхондоо бол Засгийн газар экспортын 5 гарцтай болох зорилт тавьж байгаа бөгөөд Шивээхүрэнг Арцсуурьтай, Бичигтийг Эрээнцавтай, Замын-Үүдийг Алтанбулагтай холбох бөгөөд Замын-Үүд Алтанбулагийн вагон депо дээр хэрэгжиж буй хүчин чадлыг нь нэмэх төсөл ирэх сард дуусах юм байна.
Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д хийх айлчлалынхаа тухай мэдээлэх үеэрээ танилцуулав.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334