2023-09-18

Улаанбаатар хотын анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүлэв

By Сэтгүүлч С.Цээл.
  • 1267
  • 0
  • 0

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ой ирэх аравдугаар сарын 29-нд тохионо. Түүхт ойг угтан жил бүрийн намар нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Уг уламжлалын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын төлөөлөгч нар хийгээд Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлагууд тус хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Ишдоржийн даахь сэвлэгийг үргээж, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордонг байгуулсан түүхтэй. Тус ордонг одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг. Уг түүхэн газар 1999 онд Гэрэлт хөшөө босгосон бөгөөд жил бүрийн намар ийнхүү хүндэтгэл үзүүлдэг билээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Тэртээх 1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сум буюу Монгол Улсын төв цэгийн ойролцоо орших Ширээт цагаан нуурын хөвөөнд Улаанбаатар хотын анхны шавыг тавьж, хотын маань үүх түүх эхэлсэн гэж үздэг. Энэ цагаас хойш Улаанбаатар хот 384 жилийн ойн хугацаанд 28 удаа бууриа сэлгэн 1778 онд дөрвөн уулын дунд, хатан Туулын хөвөөнөө төвхнөн өнөөдрийг хүрсэн түүхтэй. Ийнхүү нүүдэлчдийн өлгий нутаг, нүүдэлчдийн нийслэл болох Улаанбаатар хот 1.6 сая хүн амтай хот болтлоо өргөжин тэлж, нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор болж, улс, үндэстний нүүр царай болон хөгжин цэцэглэж байна. Бид уламжлал, шинэчлэлийг хослуулсан бодлого баримтлан хөгжиж байгаагийнхаа хувьд Улаанбаатар хотын анхны буурь, туурь болох Ширээт цагаан нуураа хүндэтгэн сүсэглэж, энэхүү зан үйлийг жил бүр үйлддэг уламжлалтай. Мөн хотын нийгэм, эдийн засаг, эрх зүйн асуудлуудад УИХ, Засгийн газрын түвшинд ойлголтоо нэгтгэн, эв нэгдэл, зохион байгуулалтайгаар хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд бид нийслэл хотынхоо ойн баяраар хотын хөгжилд тушаа болсон хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” хэмээв.

Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Доржсүрэн “Өвөрхангай аймгийн Бүрд сум Улаанбаатар хоттой хүйн холбоотой. Тухайлбал, Хархорум хот тэртээ XIII зуунд улсын нийслэл болж байсан түүхтэй. Мөн ирээдүйд шинэ Хархорин хотыг бүтээн байгуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дагуу захиргааны байгууллага байгуулагдаж, газар нутгийг тодорхой хэмжээгээр улсын тусгай хэрэгцээнд авах ажил өрнөж буй. Цаашид зам харгуй барих, дэд бүтцийг хөгжүүлэхэд Засгийн газраас анхаарч ажиллаж буйд нутгийн иргэд маань талархаж байна. Нөгөөтээгүүр нийслэлийн удирдлагууд жил бүр нийслэлийн анхны шав тавьсан газраа ирж, хүндэтгэл үзүүлдэгт нь Өвөрхангай аймаг, тэр дундаа Бүрд сумын иргэд маань таатай хандаж, хүндэтгэн хүлээн авдаг” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Хятад , Монголын сэтгүүлчид “Хамтын ажиллагааны гэрээ”-г шинэчлэв

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна
Дурсгалын зоос шинээр худалдаанд гарлаа
Монголчууд Азийн наадамд 22 дугаарт бичигдэж байна
Эко дүүрэгт дахин нэг "Цэцэрлэгт хүрээлэн" ашиглалтад орно
Намрын мод тарих өдрүүд ирэх сарын 4-16-нд үргэлжилнэ
Шинээр оруулж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна
Болзол хангасан  22 албан хаагч тангараг өргөжээ
“Алтан цомын төлөөх" 2 дахь барилдааны тов гарав
Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа ирэх Даваа гарагт эхэлнэ
Төрийн банк: Хадгаламжийг зуршил болгоод хөнгөлөлттэй нөхцөл бүхий эко орон сууцтай болох боломжтой
ЦЕГ: 7 настай хүү алга болсон өдрөөс хойших  бүх зам маршрутыг шалгаж байна
Д.Сумъяабазар дарга аа, Ү.Ганболдоос болж хэдэн хүн амиа алдах вэ
Долоон настай хүүг “Мотоциклоос унаад нас барчихаар нь хээр хаясан” гэж хэлжээ
Дэлхийн зүрхний өдөр тохиож байна
Булганы сумдыг холбосон босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км замын төсвийг төсөвт суулгана
Альбус Дамблдор 82 насандаа таалал төгслөө
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Засгийн газрын тайлан”-гийн төслийг танилцууллаа
Х.Болорчулуун гишүүн ээ Оюу толгойд биш тойрогтоо л ойртох байж дээ
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Германы Засгийн газраас манай улсад 78 сая еврогийн санхүүжилт олгохоор болжээ
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
Хүүг нисдэг тэргээр хайж байна
Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ойн өдөрлөг болж байна
Сугалаанаас 1.6 тэрбум ам.доллар хожсон гэвэл итгэх үү
Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ
Азийн олимпийн зөвлөлийн тамирчдын комисс байгуулагдана
Ачааны машины тэвш өндөр хүчдэлд хүрч, жолооч амиа алджээ
М.Бадарч: Монгол бөхийн ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина
Төвийн аймгуудаар бороо, нойтон цас орно