Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн чиглэлд явдаг
Ч:7 "Нисэх – МУБИС - Ард кино театр"
Ч:9 "Нисэх - Нарны гүүр - Хүнсний 4-р дэлгүүр"
Ч:77 "Нисэх – Яармаг - 120 мянгат" чиглэлүүдэд өнөөдөр буюу 9 дүгээр сарын 19-нөөс эхлэн 06:00 цагт үйлчилгээнд гардаг боллоо. Тус чиглэлүүдэд нийтийн тээврийн 42 автобус үйлчилгээ үзүүлж байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334