Нийтлэлч
Д.Содцэцэг
4,620
нийтлэл
34,729,450
уншигдсан
Улаанбаатарт болох 3x3 ДАШТ цуцлагдлаа
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 23 хүртэлх насны 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотрд зохион байгуулахаар төлөвлөөд байсан. Энэ тухай тус холбоо Токиогийн олимпийн наадмын үеэр ирэх аравдугаар сарын 11-15-нд болно хэмээж байв. Харамсалтай нь дээр мэдээлсэн тэмцээн цуцлагдахаар болжээ. Учир нь, Монгол Улсад коронавирусын халдварт цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтыг цуцлахаар болсон байна. Манай оронд 2017 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2019 онд 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан юм.
3 хоногийн өмнө
500
Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшний цахим уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийв. Цахим уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар дипломат харилцаа тогтоосноос хойшхи өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй урагшлан хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, Хамтарсан тунхаглал гаргав.
6 хоногийн өмнө
1,805
Дэлгэрэнгүй
“Хот өвөлд бэлэн” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан “Хот өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Уг арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил хог хаягдал, тээвэрлэлт, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болоод инженерийн хангамжийн 43 байгууллага оролцсон юм. Тус байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмж, машин техник, хувцас, хэрэглэлийн бэлэн байдлаа иргэд, олон нийтэд танилцуулан, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй ажлуудаа нээлттэй мэдээлэв. Цар тахлын нөхцөл байдлын улмаас уг арга хэмжээг нэг өдөр л зохион байгуулж байгаа юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
6 хоногийн өмнө
2,253
Дэлгэрэнгүй
Голомт банк ирээдүйн банкируудыг бэлтгэх “Young Banker-2021” хөтөлбөр зарлалаа
Голомт банкнаас ирээдүйн шилдэг банкируудыг бэлтгэх зорилготой “Young Banker-2021” хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болж, сонгон шалгаруулалтыг энэ сарын 13-24-нд зарлалаа. Ирээдүйд чадварлаг, мэргэшсэн банкны ажилтан болохыг хүссэн 20 залууд энэ боломжийг олгох юм. Монгол болон гадаад улсын топ их, дээд сургуулийг Банк санхүү, Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн, 25 хүртэлх насны, голч дүн нь 3.0-аас дээш бол та уг хөтөлбөрт хамрагдах эхний шалгуурыг давсан гэсэн үг. Мөн тууштай, хариуцлагатай, банкны салбарт тогтвор суурьшилтай ажиллах, аливаад өөрийгөө сорьж хөгжих, сурах хүсэлтэй байх нь бас нэгэн шалгуур болно.
6 хоногийн өмнө
4,673
Дэлгэрэнгүй
Монгол Улсын төмрийн хүдрийн экспорт 4.55%-иар буурчээ
Монгол Улс нэгдүгээр сараас наймдугаар сард 5.33 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.55%-иар буюу 245.000 тонноор буурсан үзүүлэлт гэж тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Харин нийт экспортын дүн жилийн найман сарын хугацаанд 90.84% -иар өсч 768 сая ам.долларт хүрсэн байна. Тухайн үед Монголын төмрийн хүдрийн цорын ганц очих нь Хятад байв. Гаалийн байгууллагаас өнгөрсөн сарын тодорхой тоог мэдээлээгүй боловч Sxcoal мэдээллийн агентлаг экспортыг гаалийн байгууллагаас гаргасан нийт экспортын дүн дээр үндэслэн 626,600 тонноор тооцоолж, жилийн мөн үеийнхээс 8.54%, тухайн сарынхаас 7.77% буурсан гэж үзэж байна.
6 хоногийн өмнө
1,780
Дэлгэрэнгүй
"Сэлбэ” дулааны станц туршилтаар ажиллаж эхэллээ
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, зургаан дэд төвтэй байхаар төлөвлөсний нэг нь Сэлбэ дэд төв. Тус дэд төвд хийж буй томоохон ажлын нэг бол 26.68 мВт хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн дулааны станц, дулааны шугам угсралтын ажил юм. Дулааны станц баригдсанаар Долоон буудал, Сэлбэ болон зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжтой. “Сэлбэ” дулааны станц нь тортог гаргахгүй, байгальд ээлтэй технологи ашиглан, үнсээ 99.9 хувь шүүх бөгөөд түүхий нүүрсний хэрэглээ жилдээ 15 мянган тонноор буурна гэсэн судалгаа бий. 26.68
6 хоногийн өмнө
4,911
Дэлгэрэнгүй
Замын зохицуулалтыг хиймэл оюун ухаанд суурилсан, компьютержсэн системд шилжүүлнэ
МҮОНРТ-ийн бэлтгэн хүргэдэг “Ардын үг” хэлэлцүүлэг “Замын түгжрэл ба гарц шийдэл” гэсэн сэдвээр өрнөсөн юм. Хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг бөгөөд энэхүү багахан талбайд улсын хэмжээний автомашины 54 хувь нь зорчиж байгаагаас түгжрэл үүсэж байгаа юм биш үү гэсэн дүгнэлтийг хөтлөгч өгүүлж байлаа. Ийм нөхцөлд  хот төлөвлөлт ямар байх ёстой вэ, анх 500 мянган хүн амд зориулж төлөвлөсөн хотын хүн ам гурав дахин өсчихөөд байгаа учир цаашид хотоо хэрхэн төлөвлөх вэ гэсэн асуултыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатарт тавьсан юм. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар: -Хот төлөвлөлтийн талаар сүүлийн жилүүдэд маш их ярьж байгаа уч
6 хоногийн өмнө
1,554
Дэлгэрэнгүй
"Багануур" ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 81.9 хувийн гүйцэтгэлтэй байна
Эрчим Хүчний Яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, ахлах шинжээч Д.Даваасүрэн нараар ахлуулсан Эрчим хүчний яам болон “Эрдэнэс Монгол” ХХК-иас томилогдсон Ажлын хэсгийн гишүүд Багануур ХК-нд ажиллан өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Багануур ХК-ийн хувьд 2021-2022 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 3 бүлэг 47 төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөснөөс 2021 оны 09 сарын 08-ны байдлаар 81.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс бүрэн дууссан 26, одоо хийж байгаа 18, хойшлуулсан 3 ажил бий. Одоо хийж байгаа 18 ажлыг 11-р сарын 01 гэхэд бүрэн дуусгаж өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг 100 хувь биелүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа танилцууллаа. Өнөөдрийн байдлаар уурхай авахад бэлэн 312 мян.тн нүүрстэй. Дулааны цахилгаан станцуудын гадаа 249.2 мян.тн нүүрс байгааг
6 хоногийн өмнө
1,408
Дэлгэрэнгүй
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
УИХ-аас баталсан хуулийн дагуу манай улсад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэл үзүүлдэг болсон. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.  1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон ийнхүү 25 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭ
6 хоногийн өмнө
1,663
Дэлгэрэнгүй
Шинэ үеийн татварын албаны 30 жилийн ойн мэнд хүргэе
Улсынхаа сан хөмрөгийг арвижуулах ариун үйлсэд хүчин зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нийслэл, дүүргийн татварын албаны ахмадууд, тэдний залгамж халаа болсон үе үеийн төлөөлөл, эдүгээ ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагч та бүхэндээ “ШИНЭ ҮЕИЙН ТАТВАРЫН АЛБАНЫ 30 ЖИЛ”-ийн ойн мэнд дэвшүүлье. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын  улмаас эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед ажлын байраа хадгалан үлдэж, бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн эх үүсвэрээр хангаж буй татвар төлөгч та бүхэндээ нэн түрүүнд талархал илэрхийлж байна. Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барих Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хууль нь төрийн зүгээс татвар төлөгчдийг бүхий
6 хоногийн өмнө
1,635
Дэлгэрэнгүй
Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ танилцуулж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Хот өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө нар аж ахуй нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай нэг бүрчлэн танилцсан. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад тулгамдаад буй асуудлыг сонсон, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг нийслэлийн удирдлагуудад уламжлан, хэлэлцэхээ мэдэгдэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар  тавдугаар сарын 21-нд “Нийслэлийн 2021-2022 оны ө
6 хоногийн өмнө
1,760
Дэлгэрэнгүй
Америк, Хятадын удирдагчид утсаар ярьжээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар долоон сарын дараа утсаар ярьж, хоёр оронд тулгараад буй асуудлуудын талаар хэлэлцлээ. “Тэд хоёр талын харилцаа, харилцан сонирхсон холбогдох асуудлаар илэн далангүй, гүн гүнзгий, өргөн хүрээний стратегийн харилцаа, солилцоо хийсэн” гэж Синьхуа агентлагаас мэдээлсэн бол Америкийн талаас энэхүү хэлэлцүүлгийг “хоёр орны хооронд өрсөлдөөнийг хариуцлагатай удирдах хүчин чармайлтын нэг хэсэг байлаа” гэж онцолсон юм. Мөн Ерөнхийлөгч Байден Энэтхэг, Номхон далайн орнуудын энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд АНУ тууштай анхаарал хандуулж байгааг онцлон тэмдэглэсэн гэв.
6 хоногийн өмнө
1,767
Дэлгэрэнгүй
Б.Намуун: Оюутнууд нийтийн тээврээр зорчдог картаа гээсэн, гэмтээсэн бол нөхөн олгож байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд "Ковид 19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт залгаж байгаа иргэдийн дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 22 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа. -Коронавирусийн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаас PCR шинжилгээ авахгүй байна гэх мэдээлэл бий. Энэ талаар тодруулахгүй юу?
6 хоногийн өмнө
2,029
Дэлгэрэнгүй
АНУ-д сургуулиуд нээгдэж хүүхдүүдийн дундах халдвар нэмэгджээ
АНУ-д хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлээд удаагүй байгаа билээ. Тэгвэл ийнхүү хичээл эхэлж, сурагчид танхимаар хичээллэх болсонтой холбогдуулан хүүхдүүдийн дундах халдварын тоо нэмэгдэж байгааг тус улсын Хүүхдийн эмч нарын академиас мэдэгджээ. Наймдугаар сарын сүүлийн долоо хоногт 250,000 гаруй хүүхдээс халдвар илэрсэн нь цар тахал эхэлснээс хойших шинэ тохиолдлын дээд хэмжээ ажээ. Мөн 9 дүгээр сарын 6-ныг хүртэлх долоо хоногт 2500 орчим хүүхэд ковидоос шалтгаалж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Түүнчлэн 520 хүүхэд халдвараар нас болж нас баржээ. Энэ талаар АНУ-ын Халдварт Өвчнийг Хянах газраас мэдээлэхд
6 хоногийн өмнө
2,289
Дэлгэрэнгүй
"Эрдэнэс Тавантолгой" ХК оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
Хөтөлбөрийн зорилго  “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, улс орноо хөгжүүлэхэд оршино.   Хөтөлбөрийн хамрах хүрээ  Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 2 болон түүнээс дамжааны оюутнуудыг хамруулна.   Тавигдах шаардлага: 1. Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2,3,4,5-р дамжааны өдрийн ангийн оюутан байх. Үүнд: Уул уурхайн ашиглалтын технологи Геологи Инженер геологи, инженер эдийн засаг Гидрогеологи Уул уурхайн менежмент
6 хоногийн өмнө
836
Дэлгэрэнгүй
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Австрийн нэгэн иргэн нас барсан эхийнхээ цогцсыг занданшуулан жил гаруй хугацаанд байрныхаа зооринд хадгалж байсан болохыг цагдаа нар илрүүлжээ. Талийгаач эх нь оюун санааны хямралд орсон өвчтэй байсан ба 89 насандаа байгалийн жамаараа өнгөрсөн оны 6 дугаар сард амьсгал хураажээ. Харин хүү нь өдгөө 66 настай ба талийгаачийн цогцсыг зооринд хийж, ялзарч буй үнэрийг нь дарахын тулд мөсөөр хучиж, мөсөн боолт тавьсан байжээ. Хэрэг талийгаачийн тэтгэмжийг хүргэж өгдөг шинэ шууданчтай уулзах хүсэлтийг хүлээн аваагүйгээс болж шалгагдаж эхэлсэн болохыг цагдаа нар тайлбарлалаа. Мөн нарийвчлан шалгаж үзэхэд тэрбээр ээжийнхээ тэтгэврийн мөнгийг үргэлжлүүлэн авах зорилгоор дээрх үйлдлийг гаргасан байсан
6 хоногийн өмнө
477,765
Дэлгэрэнгүй
Чингэлтэй дүүргийн зарим байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа
Чингэлтэй дүүрэгт энэ онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цөөнгүй ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг болох Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжиж буй 900 ам метр талбай бүхий тохижилтын ажлыг хийж дуусгалаа. Тодруулбал, тус дүүргийн дөрөвдүгээр хорооны 35 дугаар байрны хойд талбай, зургадугаар хорооны 32, 47 дугаар байрны дундах талбайд тохижилт хийсэн юм. Тус хороодын автомашины зогсоолын хүрэлцээг сайжруулах, орон сууцны дундах хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд 35 дугаар байрны хойд талбайд хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэх төхөөрөмж, явган хүний зам, иргэд амарч суух сандал зэргийг хийж, мод тарив. Мөн 32, 47 дугаар байрны дунд явган хүний зам, авто 
6 хоногийн өмнө
1,536
Дэлгэрэнгүй
“Өнтэй өвөлжье” өдөрлөг маргааш эхэлнэ
“Өнтэй өвөлжье” өдөрлөг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд болно. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулах, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай шинэлэг дэвшилтэт техник, технологи, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилготойгоор тус өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.  Иргэд та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирснээр эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлтэй, агаар, орчны бохирдлыг бууруулах болон цэвэрлэх дэвшилтэт техник, технологи бүхий бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, борлуулаг
6 хоногийн өмнө
896
Дэлгэрэнгүй
“Витамин ₮” урамшуулалт аяны эхний азтанууд өнөөдөр тодорно
Голомт банкнаас таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг зарласан. Энэхүү аяны хүрээнд төгрөгийн, хугацаатай хадгаламж шинээр нээлгэсэн, орлого нэмсэн, хугацаагаа сунгасан харилцагчдад сугалааны эрхийг олгож байгаа билээ. “Витамин ₮” урамшуулалт аянд оролцогчид урамшууллын эрхээрээ нийт 16 удаагийн тохиролд оролцох боломжтой юм. Үүнээс 14 удаагийн тохирлыг 7 хоног бүрийн Баасан гарагт Голомт банк болон Ikon News фэйсбүүк пэйжүүдээр, супер хонжворын тохирлыг 2 удаа “Боловсрол” сувгаар шууд дамжуулан зохион байгуулна.&nbs
6 хоногийн өмнө
1,599
Дэлгэрэнгүй
Зарим сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг шийдлээ
НЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийг Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, 80 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, төслийн захирал Дуняа Хоффманн нар төслийн хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа.  65 дугаар сургууль нь 1975 онд байгуулагдсан бөгөөд хичээлийн хоёр байртай. А байр 960, Б байр 480 хүүхэд суралцах хүчин чадалтай бол 80 дугаар цэцэрлэг нь 16 бүлэгт 480 гаруй хүүхэд хамруулдаг. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө тус сургууль, цэцэрлэгийн барилгын суурь цуурсан, цонхны амлагаа сийрэгжсэн, барилгын хана хагарч, дээврээс ус гоожихын дээр  цонх нь дулаан алдагдал ихтэй байсан юм. “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр
1 долоо хоногн өмнө
1,106
Дэлгэрэнгүй