Нийтлэлч
Б.Төгөлдөр
2,880
нийтлэл
26,101,916
уншигдсан
С.Энхболд УИХ-ын гишүүдийг шантаажилсан уу  
Эрүүл мэндийн сайд С.Энхболд УИХ-ын гишүүдийг “шантаажил”-жээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Монгол Улсын хэмжээнд 3.1 сая эрүүл мэндийн даатгал төлөгч байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас КОВИД-19-өөр өвдсөн иргэдийн түргэвчилсэн болон РCR шинжилгээний төлбөр төлөгдөх үү. 1.2 их наяд төгрөг 2021 оны төсөвт байна гэдгийг Эрүүл мэндийн сайд хэлж байна. Одоогоор 510 тэрбум зарцуулагдсан. Цаана нь 700 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл байна гэж ярьж байна. Үүнийг КОВИД-19-өөр өвдсөн иргэдийн эмчилгээ үйлчилгээнд зарцуулах уу гэж асуусан.
1 долоо хоногн өмнө
11,212
Дэлгэрэнгүй
Барилгын үнийг тогтоон барьж ДИЙЛЭХ үү
Монголын Засгийн газар иргэдээ орон сууцжуулах олон арга хэмжээ авахыг хичээсээр ирсэн. Харамсалтай нь энэ удаа орон сууц, барилгын дээд үнийг тогтоон барьж чадахгүй нь бололтой. Учир нь барилга, орон сууцны гол хэрэгцээт бүтээгдэхүүн АРМАТУРЫН ХАНШ Засгийн газрын "барьцаас" мултарчхаад байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээр арматурын үнэ өсч, өнөөдрийн байдлаар 1350 ам.доллар болсон. Мөн манай улсад тонн арматурын үнэ гурван сая төгрөг хэдийн давчихсан. Өнөөдрийн байдлаар "Улаанбаатар Менежмент" ХХК, "Агь Трейд" ХХК-ийн арматур 12 мм нь 3.080.000 төгрөгөөр зарагдаж байгаа аж. Сангийн яамнаас мэдээлснээр, Монгол Улс 2020 онд 240 мянган тонн арматур импортлож, 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэжээ. Энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур импортлож, 5000 тонныг дото
1 долоо хоногн өмнө
7,474
Дэлгэрэнгүй
Төрийн аудитын байгууллага 2020 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа
Төрийн аудитын байгууллага (ТАБ) холбогдох хуульд заасны дагуу 2020 оны үйл ажиллагааны тайлангаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. ТАБ 2020 оныхоо үндсэн зорилтыг “Эрх зүйн орчин, стандартын шинэтгэлийн жил” хэмээн тодорхойлсон юм. Энэ хүрээнд УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийг баталж, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Үндэсний аудитын газар Үндсэн хуулийн буюу хараат бус төрийн аудитын байгууллага болох эрх зүйн шинэ орчин бий болсон юм. Мөн 2020 онд хуулийн шаардлагад нийцүүлэн “Төрийн аудит MNS 6817:2020” стандартыг батлуулсан нь аудитын бодлого, арга зүйг боловсронгуй болгох, чанар, үр нөлөөг дээшлүүлэх боломж бүрдсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат илтгэлдээ онцоллоо. ТА
3 долоо хоногн өмнө
1,995
Дэлгэрэнгүй
Бүх наадмыг цуцаллаа
Засгийн газар ээлжит бусаар хуралдааны шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. Тэрбээр “Эрүүл мэндийн яам болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс энэ удаа "Үндэсний баяр наадам тэмдэглэвэл 12 мянган хүний бөөгнөрөл үүсч, 3000 орчим хүн халдвар авах магадлалтай байна" гэх судалгааг танилцуулсан. Тиймээс УОК өчигдөр баяр наадмыг хойшлуулэх, эсхүл цуцлах шийдвэрийг Засгийн газарт оруулж ирсэн учраас өнөөдөр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан.  Баяр наадамд зарцуулах 2.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдэж байна. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас Алтанбулаг боомтоор зорчих тээврийн урсгалыг долдугаар сарын 7-ноос 31-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Дэлхий дахинд мутацид орсон вирус хурд
4 долоо хоногн өмнө
4,515
Дэлгэрэнгүй
Б.Ууганбат: Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.015.000 иргэн I тунд, 882.219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2231 (18.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 16.188 (16 хувь), 16-17 насны 14.272 (42.1 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. 1800-1200 тусгай дугаарт иргэдээс
4 долоо хоногн өмнө
2,996
Дэлгэрэнгүй
Самранд явсан иргэн сураггүй болжээ
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд Багануур дүүргийн харьяат 2 иргэн самар түүхээр өнгөрсөн сарын 15-нд “Хагийн хар нуур”-ын чиглэлд явжээ. Гэвч нэг нь зургаадугаар сарын 20-нд гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болжээ. Тиймээс тухайн иргэнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 06.28-нд Онцгой байдлын албанд тавьжээ. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 07.01-ний өдрийн 06:00 цагаас иргэн М /47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.01-ний өдрийн байдлаар тус сумын Чулуут багийн “Мойлт” гэдэг газраас “Бэлчир”, “Бэрхийн даваа” гэдэг газар хүртэл 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ба
4 долоо хоногн өмнө
5,555
Дэлгэрэнгүй
Уяачид шаардлагынхаа хариуг автал төв талбайд эсэргүүцлээ илэрхийлнэ
Улсын онцгой комисс хуралдаж, цахим наадам зохион байгуулахыг хойшлуулах санал гаргасан. Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргах юм. УОК-ын энэхүү шийдвэрийг ММСУХ-ноос эсэргүүцэж, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр, өнөөдөр /2021.07.02/ Яармаг буюу Наадамчдын зам дээр цуглаж, одоо Сүхбаатарын талбайд ирээд байгаа билээ.  Мөн ММСУХ-ныхон Засгийн газарт шаардлагаа хүргүүлээд, хариугаа автлаа төв талбайд байхаа илэрхийлээд байна. 
4 долоо хоногн өмнө
3,350
Дэлгэрэнгүй
ШӨХТГ-аас өмч хувьчлалын тасалбарыг шалгаж, зөрчлийг арилгах зөвлөмж өглөө
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цэнхэр, ягаан тасалбар шалгалтын үед илэрсэн зөрчлийг арилгуулах дараах зөвлөмжийг өглөө. Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр дамжуулан иргэдийн эзэмшсэн хувьцааны ногдол хувь, ногдол ашгийн мөнгийг тус тусад нь бүртгэл хөтөлдөг болох Харилцагчийн буюу төлбөр тооцооны мөнгөн үлдэгдэлд банкны хүү тооцож буй орлогыг ҮЦТХТ-ийн 2016.07.05-ны өдрийн 7-р тогтоолын 12-р хавсралтаар баталсан "Харилцагчдын харилцах дансны үлдэгдэлд тооцсон хүүгийн орлогыг зарцуулах, тайлагнах журам"-д заасны дагуу холбогдох шийдвэрийн дагуу захиран зарцуулж байх Хувьцаат компаниудын ногдол ашгийн хуримтлагдсан үлдэгдэл, хэлбэрээ өөрчилсөн хувьцаат компаниудын ногдол хувийн мөнгийг тус тусад нь байршуулж, холбогдох тооцооллыг хийхтэй холбоотой программд холбогдох өөрчлөлтийг оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх Харилцагчдын
4 долоо хоногн өмнө
3,675
Дэлгэрэнгүй
Нийслэлд ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын суурин 25 суурин цэг ажиллана. Тэдгээрт 40 багийн 288 эмч, ажилтан ажиллаж, 13.815 иргэнийг коронавирусын эсрэг дархлаажуулалт хийхээр төлөвлөөд байна.  Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 6,277, II тунд 1,307 буюу нийт 7,584 иргэнийг дархлаажуулжээ. Энэ өдөр 132 жирэмсэн эх, 12-15 насны 4,355, 16-17 насны 850 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,015,000 иргэн I тунд, 882,219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2,231 жирэмсэн эх, 12-15 насны 16,188, 16-17 насны 14,272 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
4 долоо хоногн өмнө
4,728
Дэлгэрэнгүй
Н.Төгсцогт ирэх сарын 3-нд тулалдана
Гавьяат тамирчин Н.Төгсцогт АНУ-ын боксчин Крис Колбертой WBA холбооны түр бүсийн төлөө ирэх сарын 3-нд тулалдана. Н.Төгсцогт цахим хуудастаа “Өөр тулаанд бэлдэж байсан ч гэнэтийн санал ирээд, хүлээж авлаа” гэжээ. Мөн “Над руу утасдаж энэ талаар хэлэхэд зөвшөөрөхөөр шийдсэн. Би тулалдахыг тэсгэлгүй хүсч байна. Би ийм л тулааны төлөө төрсөн хүн. Дэвжээн дээр гараад үзэгчдэд сайн шоу харуулна” гэсэн тухай badlefthook.com цахим хуудаст мөн мэдээлжээ. Н.Төгсцогтын өрсөлдөгч Крис Колбер мэргэжлийн бокст 15 тулалдаж нэг ч ялагдаагүй аж. Гэхдээ мэргэжилтнүүд түүнийг өмнө нь Н.Төгсцогт шиг өрсөлдөгчтэй тааралдаагүй гэж онцлох болжээ. Тэд Н.Төгсцогтыг өмнө нь дээд түвшний өрсөлдөгчидтэй хийсэн тулаанаараа өөр
4 долоо хоногн өмнө
7,592
Дэлгэрэнгүй
Спутник V вакцины хоёр дахь 20 мянган тунг авчирчээ
Спутник V вакцины хоёр дахь тунг урд шөнө авчирчээ. Энэхүү вакцины 10.000 тун нь Монгол Улсын Засгийн газраас ОХУ-д гаргасан вакцин худалдан авах хүсэлтийн дагуу ирж буй хоёр дахь ээлжийн вакцин бөгөөд 10.000 тун нь хувийн хэвшлийн захиалгат вакцин юм.  МИАТ ТӨХК-аас өгсөн мэдээллээр 2021 оны долдугаар сарын 1-ний 23:55 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ7132 дугаарт ачаа тээврийн нислэгээр дөрвөн хайрцаг, 707 кг буюу 20.000 тун Спутник V вакциныг тээвэрлэн авчирчээ. Ингэснээр манай улс нийт 80.000 тун Спутник V вакцин аваад байна. Уг вакцины эхний тунг хийлгэсэн иргэдийн хоёр дахь тун хүлээгдэж байсан юм.
4 долоо хоногн өмнө
3,812
Дэлгэрэнгүй
Засгийн газар баяр наадам зохион байгуулах эсхийг шийднэ
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2021.07.02/ ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах эсэх болон аймгуудын наадмыг хойшлуулах эсэхийг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.  Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргасан юм. Мөн иргэд, ААН-үүд наадмыг цуцлахыг шаардаж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээхийг шаардаж, Сүхбаатарын талбайд жагсаж, зарим нь хоносон. Харин яг одоо уяачид Яармагийн замаас төв талбай руу морьтойгоо эсэргүүцэл илэрхийлж, наадмаа хийхийг шаардан орж ирж байна. 
4 долоо хоногн өмнө
3,226
Дэлгэрэнгүй
Монголын төрд нүүрлэсэн шимэгчдийг ОГЦРУУЛЪЯ
МАН-ын 100 жилийн ойгоороо “том амжилт” үзүүлсэн. Төрийн бүх эрх мэдлийг гартаа авсан нь тэдний хувьд том амжилт байхаас аргагүй. Гэвч тэд энэ амжилтдаа эрдэж, төрд хэрэгтэй бус намдаа хэрэг болсон нөхдөөр Засгийн газрыг “дүүргэсэн” нь өдгөө ТОМ ГАЙ тарьж байна. Л.Оюун-Эрдэнийн хувьд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн боловч түүнд монголчуудын эрүүл мэнд, амь нас огтхон ч ЧУХАЛ БИШ юм байна. Тиймээс л өнөөдөр 500 хол давсан хүн коронавирусээр нас барчхаад байхад ганц удаа ч УУЧЛАЛТ гуйхгүй гүрийж суугаа. Түүнтэй хамт Шадар сайд С.Амарсайхан ч баяр наадмын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулахаас хэтрэхгүй суугаа.
4 долоо хоногн өмнө
13,668
Дэлгэрэнгүй
АН-ынханд адуу шүдлэхээс өөр ажил АЛГА уу
УИХ-ын гишүүн Н.Ганибал баяр наадмын хурдан морины үүлдэр угсаа тогтоох, шүдлэх ажиллагаанд оролцох хүсэлтэй байна гэнэ. Энэ тухай хүсэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунд  хүргүүлжээ. Тухайн ажлын хэсгийг Н.Ганибал гишүүн өөрөө ахалж, “багтаа” Ш.Адышаа, Ц.Туваан нарыг багтаах юм гэнэ. Уг нь өнөөгийн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд адуу шүдлэхээс илүү чухал ажил олон байх учиртай. Эрх баригчид нь парламентад хэт олуулаа байхад сөрөг хүчин хүчтэй байж, о
1 сарын өмнө
9,004
Дэлгэрэнгүй
Г.Цоггэрэлээ Монгол Улс Титаник шиг сүйрч байна, гэхдээ...
Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны найруулагч Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл монголчууд хиарч байхад ч наадмаа хийж, сэтгэлээ баясга хэмээн тохуурхсан нь өнөө цагийн ЭМГЭНЭЛ. Тэрбээр олон нийтэд хандаж, мэдээлэл хийхдээ “Бид богино хугацаанд гоё юм харуулчихъя гэж бодож байна. Бидний үүрэг. Та бүхэн мэдэж байгаа. Титаник кинон дээр онгоц сүйрэхэд 4 хийлч хөгжмөө тоглосоор байдаг. Түүн шиг бид иргэдийнхээ сэтгэл санааг бага ч гэсэн өөд нь татахын тулд наадмын нээлтээ сайхан хийнэ.” гэж хэнэг ч үгүй ярьж сууна билээ.   Мэдээж урлаг, спорт олон нийтийн сэтгэл санаанд дэмжлэг болдог. Гэвч энэ удаа
1 сарын өмнө
47,337
Дэлгэрэнгүй
Наадмын өдрүүдэд 9 хоног амарна
Засгийн газрын ээлжит бус хуралдааны талаарх мэдээллийг ЭМ-ийн сайд С.Энхболд өглөө. Тэрбээр энэ үеэр "Баяр наадмын өдрүүдийн дараах 16-ны ажлын өдрийг 24-ний БЯМБА гарагт шилжүүлж байгаа. Тиймээс иргэд гэр бүлээрээ олон хоног амрахдаа, зуслан, агаарт гарах боломжтой." гэсэн юм.  Тэгэхлээр баяр наадмын өдрүүдээр нийтдээ 9 хоног амрах юм байна. 
1 сарын өмнө
10,838
Дэлгэрэнгүй
Коронавирусын 1727 халдвар илэрч, 15 хүн нас баржээ
Коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Өнгөрсөн 24 цагийн байдлаар дотоодод халдвар авсан 1727 тохиолдол илэрсэн бөгөөд 3 нь эмнэлгийн ажилтан байна. Дээрхийн 934 нь нийслэлд бол 790 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 113.232 болсон байна.  Харин 2215 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар халдвар авсан 73.007 өвчтөн эдгэрчээ. Мөн өнгөрсөн 24 цагт 15 хүн нас барсан харамсалтай мэдээ байгааа ба коронавирусын халдвараар 548 иргэнээ алджээ.  
1 сарын өмнө
4,624
Дэлгэрэнгүй
Замаа мэдэхгүй бол засгаас холдож үз
Л.Халтар сайд одоо халаагаа өгөх болчхоод байхад албан тушаалтайгаа зууралдсаар байх уу. Нэг  алдаж болох ч хоёр, гурав дахь удаагаа тухайн алдааг давтаад байж болохгүй биз дээ.  Ядахад УБТЗ-ын хариуцлагагүй байдалтай холбоотой олон үйл явц өрнөдөг ч чимээгүйхэн “дарчихдаг”  уламжлалтай. Гэтэл өдгөө салбарын сайд нь өөрөө төмөр замын салбараас угшилтай. Тиймдээ ч  алдаа, эдэгдэл гарвал байгалийн гамшигт үзэгдэл, бүр болохгүй бол эгэл жирийн ажилтнууд руугаа  чихээд сурчхаж. Энэ удаа ч ялгаагүй мөн л ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО орсны улмаас гэх эхний тайлбарыг өгч байгаа.  Ослын тухайд, энэ сарын 24-ний 20:40 цагт Сэлэнгэ аймгийн Орхон
1 сарын өмнө
13,246
Дэлгэрэнгүй
МАН ахмадуудаа дэвшүүлэн зайлуулна
МАН-ын удирдлагууд залуужиж, хууччуул нь халаагаа өгч байна. Гэхдээ хууччуул зүгээр ч нэг яваад өгөхгүй нь бололтой. Мэдээж Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газарт “нүх сүв” үлдээгүй учраас мань нөхөд гадаадад гарч, хэдэн жилдээ чих амар байхыг хүсэмжлэх болж. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа МАН-аас “оруулсан” Элчин сайд нарын асуудлыг гацаагаад байсан бол одоо тэрхүү томилгоонд ТЭЭГ УЧРУУЛАХ ямар ч албан тушаалтан байхгүй болсон. Тиймээс хамгийн түрүүнд Шадар сайд асан Ө.Энхтүвшинг Франц руу үдэх нь. Түүнийг тус улсад суух Элчин сайдаар томилогдох болсон талаар жил гаруй
1 сарын өмнө
54,083
Дэлгэрэнгүй
С.Энхболд сайд аа, менежментийн буруугаас чинь монголчууд ХИАРЧ байна
Коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор эрүүл мэндийн салбар туйлдаж байна гэх боллоо. Гэвч энэ цар тахлыг зөв менежмент хийсэн бол даваад гарчих боломж байсан биз ээ. Учир нь, дэлхий дахинд тархалт явагдаж байхад монголчууд элэг бүтэн байсан. Гэвч өнөөдөр 500 гаруй иргэнээ энэ тахлаар алдчихаад байна. Эх, нярайг коронавирусын улмаас эмнэлэг хооронд шилжүүлэхдээ нөмгөн, нүцгэн авч явсны төлөөсөнд бүтэн Засгийн газар огцорч байсан. Тэгж байж дараагийн Засгийн газар бүрдсэн бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинээр “орж ирсэн”. Гэвч сахил хүртээд шал дордов гэдэг боллоо. С.Энхболд сайн эмч байж болно. Гэхдээ энэ салбарт яг одоо сайн МЕНЕЖМЕНТ чухал байна.
1 сарын өмнө
10,539
Дэлгэрэнгүй