Нийтлэлч
М.Нямчимэг
1,550
нийтлэл
4,717,790
уншигдсан
НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд 950 тэрбум орчим төгрөг зарцуулжээ
Манай улс цар тахлын хүнд үед эдийн засгаа хохирол багатай даван туулах зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг нь ААН-үүдийн даатгуулагчдыг НДШ-ээс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх тухай юм. Тус хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр УИХ-аас баталсан “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль” юм. 2021 онд мөрдөгдөж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн хувь ажил олгогч үйл ажиллагааны чиглэлээс хамаарч 13.5-15.5%, албан журмын даатгуулагч 12.5%, сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд тусгасан орлогоос хамаарч сард 14.5%-иар шимтгэлээр төлж байгаа. Харин Нийгмийн даатгалын байгууллагад хуулийн хүрээнд бүртгэлтэй 49.0 мянга орчим ажил олгогч, 1150.0 мянган даатгуулагч байдаг байна. Үүнээс 38.4 мянган аж ахуйн
2 хоногийн өмнө
1,142
Дэлгэрэнгүй
Төсвийн орлого 98 хувийн гүйцэтгэлтэй гарчээ
"Эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр “5 дугаар сарын 31-ний байдлаар төсвийн гүйцэтгэлийн орлого 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь одоогийн нөхцөл байдалд чамлахааргүй тоо. Төсвийн орлогын дүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцангуй нэмэгдсэн. Мөн 2019 оны гүйцэтгэлээс давсан.  Тэгэхээр эдийн засгаа сэргээхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна. Энэ жил экспортын гол түүхий эдийн үнэ төсөв дээр тэнцвэржүүлсэн үнэ бидэнд сайнаар нөлөөллөө.  И-баримтын борлуулалтын тайлагнасан дүн 39.5 их наяд төгрөг байгаа нь өмнөх оноос 25 хувиар өссөн, харин  2019 оны мөн үетэй харьцуулахад 39 их наяд төгрөгт хүрч өссөн. Мөн бүхий л салбару
2 хоногийн өмнө
991
Дэлгэрэнгүй
Үндэсний их баяр наадмыг Нийслэлд цахимаар тэмдэглэнэ
Засгийн газрын хуралдааны шийдвэрээс Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж байна. Тэрбээр "Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудал яригдсан. Ерөнхий сайдын зүгээс "Энэ жил 21 аймаг, сумдын баяр наадмыг хориглох, Үндэсний их баяр наадмыг Нийслэлд тэмдэглэнэ. Ингэхдээ цахимаар буюу үзэгчгүй зохион байгуулах чиглэл өглөө. Наадмыг цахимаар тэмдэглэхтэй холбоотой хэмнэгдсэн зардлыг цар тахалтай тэмцэхэд зориулах чиглэл өгсөн" гэлээ.
2 хоногийн өмнө
1,448
Дэлгэрэнгүй
Сүүлийн 24 цагт 600 орчим хүүхэд халдвар авчээ
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд 2395 хүнээс халдвар илэрсний 600 орчим нь хүүхэд байна. Насны ангиллаар нь авч үзвэл, 0-4 насны  105 5-9 насны 196 10-14 насны 177 15-17 насны 83 хүүхэд халдварласан байна.  Үүнийг нийгмийн идэвхитэй насныхан гадуур их явдаг учраас хүүхдүүд гэр бүлийнхээ гишүүдээс халдварлаж  байна" гэж үзэж байгаа юм байна.  
2 хоногийн өмнө
973
Дэлгэрэнгүй
Хоол үйлчилгээний заалны үйлчилгээг 7 хоногоор хориглох шийдвэр гаргажээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж байна. Тэрбээр, Зарим ААН, хоол үйлдвэр үйлчилгээний заалны үйлчилгээг 7 хоногоор хориглох Ерөнхий сайд Коронавирусын халдварыг эмчлэх эмчилгээний тактик өөрчлөх буюу эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулж нэг ч хүнийг нас баруулахгүй байхаар чиглэл өгсөн. Монгол Улсын хувьд нас баралт,  өвчлөлийн кейстэй харьцуулахад 0.5 хувь буюу харьцангуй бага байгаа ч үүнд анхаарч ажиллах чиглэл өгсөн.  Мөн цаашдаа хатуу хөл хорио тавихгүй байхад иргэд, ААН  байгууллагууд, төр хамтарч ажиллах уриалга гаргаж байгаа.   
2 хоногийн өмнө
1,265
Дэлгэрэнгүй
Шинээр 2395 тохиолдол илэрч, 9 хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг тус газрын Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хүргэлээ. Тэрбээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 13.673 хүнд шинжилгээ хийхэд шинээр 2395 тохиолдол батлагдаж нийт коронавирусын халдварын тохиолдол 83.128 боллоо. Эдгийн  1750 нь Улаанбаатарт, 644 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Мөн хугацаанд 9 хүн нас барсан" гэж мэдээллээ. 
2 хоногийн өмнө
832
Дэлгэрэнгүй
Ковидоор халдварласан жирэмсэн эхчүүдийг тусгаарлах байранд хэвтүүлж хяналтад авчээ
Халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүндрэл, эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн байгууллагуудад үүссэн нэмэлт ачааллыг зохицуулах чиглэлээр авч, хэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа. -Жирэмсэн эхчүүд халдвар их авч байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болоод НОК-оос жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тархалтыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ? -26 мянга гаруй жирэмсэн эх байгаа. Эдгээр эмэгтэйчүүд өчигдрөөс вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. 26 мянган эхээс 11109 жирэмсэн эх вакцинжуулалтад хамрагдахаар бүртгүүлсэн бөгөөд нэрсийн жагсаалтыг гарган, зохион байгуулалтад оруулж байна. Ойрын үед бороотой, хүй
2 хоногийн өмнө
649
Дэлгэрэнгүй
Саналаа өгөхгүй байхыг уриалсан хүмүүсийг шалгаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой 7 гомдол, мэдээллийг хууль сахиулах байгууллага шалгаж байна.  Эдгээр гомдлын тавыг нь УЕПГ шалгаж байгаа бол хоёр гомдол мэдээллийг ТЕГ-т шалгаж байгаа аж. Уг долоон гомдол, мэдээллийн хоёр нь Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхгүй байхыг уриалсан, худал мэдээлэл тараасан гэсэн агуулгатай бөгөөд түүнийг нь ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шалгаж эхэлжээ.  
3 хоногийн өмнө
4,001
Дэлгэрэнгүй
Үерийн усанд эвдэгдсэн далан сувгийг засварлаж байна
-Үерийн  барилга, байгууламж  дотор аж ахуйн нэгжүүд барилга барьж, айлууд бууж байна- Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, мөн авто замын  борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Нийслэлийн хэмжээнд  нийт 153 км далан суваг, 163 км  авто замын борооны ус зайлуулах  шугам бий. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяатай ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногт нийслэлд болсон үерийн нөхцөлд танай байгууллага хэрхэн ажиллав. Хүн хүч, тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байна вэ? -Зургадугаар сарын 6, 7-нд  орсон цас, борооны улмаас хот м
3 хоногийн өмнө
817
Дэлгэрэнгүй
Архангай, Дархан-Уул руу орох, гарах хөдөлгөөн хязгаарлалаа
Архангай аймаг руу зорчих хөдөлгөөнийг хааж, олон нийтийн үйл ажиллагааг хориглосон. Тус аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг маргааш 09:00 цагаас эхлэн мөрдөнө. Харин вакцины бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд PCR-ын шинжилгээний сөрөг хариуг үндэслэн зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө. Мөн Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сумд руу орох, гарах хөдөлгөөнийг маргаашаас хязгаарлах бол Орхон аймаг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарын 30-ны өдрийг хүртэл сунгажээ.
3 хоногийн өмнө
4,782
Дэлгэрэнгүй
Сүүлийн 24 цагийн хугацаанд 618 хүүхэд халдвар авчээ
Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллээр тус газрын Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 2386 хүнээс халдвар илэрсэн бөгөөд 618 нь 0-17 хүртэл насны хүүхдүүд байна. Хүүхдүүд халдварт олноороо өртөж байгаа нь эцэг эхчүүд хайнга хандсанаас үүдэлтэй. Мөн 30-34 насны 306 хүнээс халдвар илэрсэн нь ихэнх нь эхний тунгаа тариулсан эсвэл огт дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд байна" гэлээ.
3 хоногийн өмнө
669
Дэлгэрэнгүй
Туул голын эрэг орчмын газрыг хүчингүй болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар авч, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаатай холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сард газар дээр нь очиж ажилласан. Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг. Үүнээс 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй, зарим компани шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургаснууд дээр асгаж, гэмтээж байсан юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын эрэг дагуу амины болон орон сууц зэрэг зориулалтаар газар эзэмшиж байсан 19 аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болголоо.   Тус аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байсан газар нь
3 хоногийн өмнө
1,228
Дэлгэрэнгүй
Архангай аймагт баяр ёслол тэмдэглэхийг хоригложээ
Аймгийн хэмжээнд коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас 06 дугаар сарын 30-ны өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумдын хэмжээнд олон хүн төвлөрсөн дараах баяр наадам, хурал цуглаан хийхийг хориглолоо. Үүнд:  -Олон хүн төвлөрсөн арга хэмжээ болох хурал, цуглаан, уулзалт, -Аливаа баяр ёслол тэмдэглэх, -Хурдан морь уралдуулах, -Одонгийн найр болон овооны наадам, -Хурим, хүүхдийн үс, баяр наадам хийх,
3 хоногийн өмнө
2,544
Дэлгэрэнгүй
Дархлаажуулалтын 45 цэг ажиллаж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Өчигдөр буюу зургадугаар сарын 14-нд нийт 393 дуудлагад үйлчилж ажиллалаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 21 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.1 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 51 иргэн хандсанаас 19 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 32 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллажээ. Улаанбаатар хотод өнөөдөр явуулын найм, суурин 37 цэгт 67 багийн 377 эмч, ажилтан ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Зургадугаар сарын 14-нд нийслэлийн хэмжээнд I тунд 802, II тунд 3692, нийт 4494 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан. Вакцинжуулалт эхэл
3 хоногийн өмнө
760
Дэлгэрэнгүй
“Миний анхны код” онлайн сургалт эхэллээ
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10000 программист” төслийн хүрээнд “Миний анхны код” сэдэвт онлайн сургалтыг зургадугаар сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж байна. Тус сургалт нь хүүхэд, залууст код бичих анхан шатны суурь мэдлэг олгоход чиглэгджээ. “Миний анхны код” онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдсанаар дөрвөн багц хичээл, хоёр дасгал ажлыг судлан, шалгалт өгч, сертификат авах юм. Мөн уг төслийн хүрээнд зохион байгуулагдах дараагийн шатны сургалтуудад хамрагдах боломж нээгдэнэ. Тус сургалтыг сонирхож буй хүмүүст алгоритмын үндсэн ойлголттой байх,  математикийн дөрвөн аргын мэдлэгтэй байх гэсэн шаардлагуудыг тавьжээ. Сургалтад http://10k.mn/home/sign_up линкээр
3 хоногийн өмнө
945
Дэлгэрэнгүй
Сургууль, цэцэрлэгийн эмч, Анагаахын ИС-ийн оюутнуудыг дайчилна
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц,  дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах шийдвэрийг гаргалаа.  Улбар шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа зарим аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэж, хатуу хяналт тавьж ажиллах чиглэлийг Шадар сайд хяналтын байгууллагуудад өглөө. Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаан элсэлтийн ерөнхий шалгалтыг эрсдэлгүй зохион байгуулахыг  БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо. Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй  байх бодлого баримталж буй. Нөхцөл байдал амаргүй байгааг ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгож, дор бүртэ
3 хоногийн өмнө
2,667
Дэлгэрэнгүй
Шинээр 2386 тохиолдол илэрч, 11 хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг тус газрын Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. Тэрбээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 11.553 хүнд шинжилгээ хийхэд 2386 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Улаанбаатар хотод 1675, хөдөө орон нутагт 711 тохиолдол бүртгэгдсэн байна.  Мөн хугацаанд 11 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна" гэлээ. 
3 хоногийн өмнө
1,275
Дэлгэрэнгүй
Допингийн зөрчилтэй бөхчүүдийг наадмаар барилдахгүй байх уриалга гаргажээ
Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчил гаргасан бөхчүүдийг наадмаар барилдахгүй байх  уриалга гаргалаа. Уриалгад, "Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн их баяр наадмаар шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж допингийн шинжилгээ өгсөн Улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрсэн тухай баримтыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн. Дээрх асуудлын хүрээнд төр засгийн байгууллагуудаас гаргасан зарим тогтоол, шийдвэрүүд мөн одоо дэлхийн олон оронд допингийг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага тооцож эхэлсэнтэй холбоотойгоор Монгол бөхийн нэр хүнд урьд өмнө байгаагүй ихээр унаж, б
3 хоногийн өмнө
1,510
Дэлгэрэнгүй
Монгол-Германы хамтарсан их сургуулийн дотуур байрны барилгын явц 80 хувьтай байна
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутны дотуур байрыг Налайх дүүргийн наймдугаар хороонд барьж буй. Тус таван давхар барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт тавьж байна. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь нийслэлийн Налайх дүүрэгт байрлаж буй Монголын анхны хотхон бүхий сургууль юм. Тус хотхонд оюутнуудын сурч боловсрох бүхий л орчин, нөхцөлийг бүрдүүлсэн. Сургалтын танхим, лаборатори, судалгааны тоног төхөөрөмж, оюутны дотуур байр, чөлөөт цагаа өнгөрүүлдэг булангууд, номын сан, цайны газар болон дасгалын өрөөнүүд зэргийг цогцоор нь төлөвлөжээ. Ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Химон констракшн” ХХК ажиллаж байна. НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
3 хоногийн өмнө
809
Дэлгэрэнгүй
Гудамжинд танхайрсан иргэнээс тоглоомон буу хураажээ
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хятад хоолны газрын гадна талбайд үл таних эрэгтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайрч, улмаар гар буу гаргаж бусдыг айлган сүрдүүлсэн гэх бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Туc хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд тус өдөр 29 настай Б-г эрүүлжүүлсэн. Мөн гудамжинд танхайрсан тухайн иргэнээс хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан" гэж мэдээлжээ.
3 хоногийн өмнө
1,887
Дэлгэрэнгүй