Нийтлэлч
Э.Энхжин
187
нийтлэл
815,682
уншигдсан
ОХУ-д гадаад оюутнууд очиж суралцах боломжтой болжээ
Гадаад оюутнууд ОХУ тухайн оронтой агаарын хилээ нээсэн эсэхээс үл хамааран ОХУ-д суралцах боломжтой болсон байна. ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу гадаад оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулах журмыг боловсруулсан тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд мэдээлжээ. Тус улсын 710 их, дээд сургууль сургалтаа энгийн горимоор эхлүүлж,  422 сая оюутан суралцагчид хичээлд хамрагдах аж. Ихэнх сургалтын байгууллагууд уламжлалт хэлбэрээр буюу танхимаар сургалтаа зохион байгуулах бөгөөд  шаардлагатай тохиолдолд зайн сургалт руу шилжих бэлтгэлээ ч хангаад байгаа аж.    
2 долоо хоногн өмнө
2,258
Дэлгэрэнгүй
Аавынхаа зээлийн картаар 12 настай хүү Бали аралд 4 хоног амарчээ
Сидней хотод амьдардаг 12 настай Дрю гэдэг хүү ээждээ Бали аралд амрах хүсэлтэйгээ хэлэхэд мэдээж огтхон x хүлээж авсангүй. Ингээд хүү өөрөө санаачлагыг гартаа авч аавынхаа зээлийн карт, эмээгийнхээ гадаад паспортыг хулгайлж бэлджээ. Дараа нь интерн-тээс насанд хүрээгүй хүн асран хамгаалагчгүйгээр нисэж болох нисэх компанийг хайсаар олж Индонезийн Денпасар хот хүртэл зорчих нислэгийн тийз захилсан байна. Тийзний төлбөрийг зээлийн картаар хийсэн бөгөөд  эмээгийнхээ нэрээр зочид буудалд өрөө захиалжээ. Нисэх тийзээ авсаны дараа иргэний үнэмлэх /Австралид хүүхдийг төрөнгүүт шууд өгдөг/, сурлагын дэвтрээ аваад хичээлдээ явлаа гэж гараад аялалдаа морджээ. Тооцоолсоны дагуу Сиднейн нисэх буудлаас онгоцондоо маш амархан суусан байна. Индонезийн Денпасар хотын зочид буудлынхан 12 настай Австрали хүүг насанд хүрсэн хүнгүйгэ
2 долоо хоногн өмнө
12,134
Дэлгэрэнгүй
РС тоглоомонд донтохгүй гэж 19 настай залуу зүүн гараа цавчжээ
Хятадад компьютер тоглоомонд донтсон 24 сая өсвөр насныхан байдаг гэсэн судалгаа бий. Тэдэн шиг болохгүй гэсэн нэгэн хятад залуу зүүн гараа тас цавчсан хэрэг Цзянсу мужийн Наньтун  хотод гарчээ.  Залуугийн ээж нь 23:00 цагийн үед хүүгийнхээ өрөөнд ороход “эмнэлэг явлаа, санаа зоволтгүй” гэсэн бичиг орхисон аж. Энэ үед PC тоглоомд донтож байгаагаа ойлгосон залуу гэрээсээ заазуур нууж гараад хажуугийнхаа цэцэрлэгт зүүн гараа тас цавчаад тэндээсээ шууд эмнэлэг явсан байжээ. Эцэг эх нь болсон явдлыг сонсоод цочирдон ухаан санаа нь үймэрч орхисон гэнэ.
2 долоо хоногн өмнө
12,767
Дэлгэрэнгүй
Ковид-19 халдварын тохиолдол 200 мянгыг давлаа
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2289  хүнээс коронавирусын халдвар илэрч, нийт бүртгэгдсэн халдварын тоо 204.035 боллоо. Дотоодын халдварыг задалж танилцуулбал, 632 нь Улаанбаатар хотод 1657 нь хөдөө орон нутагт батлагджээ. Мөн хугацаанд 41-80 гаруй насны 4 хүн эндлээ. Ингэснээр халдварын улмаас нийт нас баралтын тоо 923 болж байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор коронавируст халдварын у
2 долоо хоногн өмнө
1,518
Дэлгэрэнгүй
Ж.Байгалмаа: Эерэг тохиолдлдуудын 34.7 хувь нь дельта хувилбар байгааг тогтоосон
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.  Тэрбээр " 6 дугаар сарын давалгаа 7 дугаар сарын эхэн гэхэд тогтворжиж, нэлээд буурсан. Гэсэн хэдий ч наймдугаар сарын эхнээс халдварын тохиолдол нэмэгдлээ. Сарын эхнээс өнөөдрийг хүртэл халдварын тоо тогтмол өссөн.  Шинжилгээнд эерэг эзлэх хувь нийслэлд  6 дугаар сард 30 хүрч байсан бол долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхэн гэхэд Улаанбаатар хотод халдварын тархалт 10 хувь болж буурсан. Харин орон нутагт халдварын тоо нэлээд ихсэж байгаа бөгөөд хамгийн сүүлийн байдлаар шинжилгээний эерэг хариу 30-аас дээш хувьтай байна. Орон нутагт халдварын тархалт өндөр буюу нийт халдварын тохиолдлын 72.5 хувь бүртгэгдэж байгаа. 
2 долоо хоногн өмнө
1,489
Дэлгэрэнгүй
Тээврийн хэрэгслүүд 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Тодруулбал, 8 дугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Мөн тус амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орж байна. Дээрх өдрүүдэд нийтийн тээврээр зорчих иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Өөрчлөлт орж буй чиглэлүүд Ч:1 5- Шар – Офицеруудын ордон Ч:2 Шархад - МУБ
2 долоо хоногн өмнө
2,895
Дэлгэрэнгүй
43 сая жилийн өмнө амьдарч байсан дөрвөн хөлтэй халимны яс олжээ
Египетийн эрдэмтэд 43 сая жилийн өмнө амьдарч байсан дөрвөн хөлтэй халимны яс олсноо зарлажээ. Өнөөгийн үеийн  халимны өвөг дээдэс газар, усанд зэрэг амьдардаг байсныг энэ олдвор нотолж байна. Эоцений галавын үед (56-аас 33.9 сая жилийн өмнө) амьдарч байсан газрын болон усны халимнуудыг нийтэд нь Protocetids гэж нэрлэдэг. Энэ төрөлд багтах шинээр нээгдсэн халимыг “Phiomicetus anubis” гэсэн нэрээр шинжлэх ухаанд бүртгүүлжээ. Шинэ төрөл зүйл нь 3 метр урт биетэй, 600 орчим кг жинтэй, цөөвөр чононых шиг хэлбэртэй толгой, матрынх шиг хүчирхэг эрүүтэй амьтан байсан гэнэ. Тухайн үед амьдарч байсан амьтдын хувьд энэ халим “үхлийн бурхан” нь байсан гэж үзээд эртний Египетийн үхлийн бурхан Анубисын нэрийг өгснөө эрдэмтэд тайлбарлажээ.
2 долоо хоногн өмнө
5,653
Дэлгэрэнгүй
Макаогийн шилдэг зургаан их, дээд сургуульд монгол оюутнууд тэтгэлгээр суралцах боломжтой боллоо
Макаогийн Засгийн газар 2017 оноос хойш “Бүс ба Зам” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна. Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас хүсэлт тавьсны дагуу уг тэтгэлэгт хөтөлбөрт 2022 оны хичээлийн жилээс эхлэн монгол оюутнуудыг хамруулахаар шийдвэрлэснээ Макаогийн тал албан ёсоор мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар 9  орны оюутнууд энэхүү тэтгэлэгт хамрагдаж Макаогийн Их дээд сургуулиудад суралцаж байна.  Тэтгэлгийг Макаогийн шилдэг 6 их дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах оюутнуудад олгодог бөгөөд нэг хичээлийн жилд 100.000 макао патака (ойролцоогоор 35 сая төгрөг)-ийн тэтгэлгийг дөрвөн жилийн турш олгох юм. Сургууль: Макаогийн Их сургууль (The University of Macau), Макаогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль (Macao University of Science and Technology), Макаогийн Сити их с
3 долоо хоногн өмнө
1,758
Дэлгэрэнгүй
Ш.Энхийн-Од "Олон улсын спортын академи"-д бүрэн тэтгэлгээр тоглоно
Шаравжамцын хүү Энхийн-Од нь Олон улсын спортын академи буюу "ISA"-ийн лигт сүүлийнхээ жил бүрэн тэтгэлгээр тоглохоор боллоо. Өдгөө 19 настай, 207 см өндөр "Mike" буюу Ш.Энхийн-Одод "ISA"-аас албан ёсоор баяр хүргэжээ.
3 долоо хоногн өмнө
1,875
Дэлгэрэнгүй
Алдарт 'Хашгираан' зургийн "эзэн" Эдвард Мунк гэж хэн бэ?
Норвегийн уран зураач Эдвард Мункийн “Хашгираан” бүтээл нь урлагийн түүхэн дэх хамгийн хосгүй, алдартай зургуудын нэг юм. Уран зураачийн амьдрал бүхэлдээ эгэл дардан бус, тайлагдашгүй оньсого мэт өнгөрсөн байдаг. Харин түүний хамгийн суут бүтээл нь одоо хүртэл хүмүүсийн төдийлөн мэдэхгүй олон нууцыг агуулдаг аж. Урлаг судлаач Жулиа Бартрум хэлэхдээ “ Хүмүүс ‘Хашгираан’ зурагт орилж буй хүн дүрслэгдсэн байдаг гэж боддог. Гэхдээ та Эдвард Мункийн эх хувийг харах юм бол өөр зүйл дүрслэх гэж оролдсон болохыг нь мэдэх болно. Энэхүү бүтээл нь түүнийг сэтгэл хөдлөлийн тусгал юм” гэсэн байна. Үнэндээ зураач уг бүтээлдээ Норвегийн нийслэл Осло хотод нар жаргаж буй агшныг харж буй дурсамжаа үлдээсэн аж. Харин цусан улаан тэнгэр нь түүний сэтгэл санаа тухайн үед түгшиж байсныг илэрхийлдэг байна. Эдвард Мүнк “Хашгираан”
3 долоо хоногн өмнө
4,016
Дэлгэрэнгүй
Энэ жилээс ХУВИЙН их, дээд сургуулиуд БОСГО ОНОО засахыг хуулиар хатуу хориглож байна
Их, дээд сургуулиудын босго онооны талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, "Үндэсний босго оноог хоёроос багагүй хичээлээр тооцно. Өмнө нь яамнаас төрийн өмчийн их, дээд сургуулиудын босго оноог 480 гэж тогтоохоор хувийн сургуулиуд 400-410 гэж буулгадаг байсан. Үүнээс болж 7200 хүүхэд өөрийнхөө ЭЕШ-ыг баталж чадаагүй. Иймд энэ жилээс босго оноог хувийн их, дээд сургуулиуд засахыг хуулиар хатуу хориглож байгаа юм. Ийм алдаа дутагдал гаргасан их, дээд сургуулиудын захиралтай хатуу хариуцлага тооцно” гэв. Түүнчлэн тэрбээр, “Яагаад их, дээд сургууль төгссөн хүмүүс шууд ажлын байрт гарч чадахгүй
3 долоо хоногн өмнө
3,902
Дэлгэрэнгүй
Дулааны шугамыг өргөтгөн сольсноор дахиж 20-25 жил засвар хийхгүй
"Баянгол дүүргийн 5,6 дугаар хороо буюу МТ шатахуун түгээх станцаас Сүлжмэлийн үйлдвэрийн хос гүүр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явц 62.3 хувьтай байна. Харин маргааш оройноос 303 у/метр 56 байрны 3200 өрхийн хэрэглээний халуун усыг өгөх нь. Үлдсэн айлуудын халуун усыг 9 дүгээр сарын 15-н гэхэд өгнө гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Ийнхүү дулааны шугамыг өргөтгөн сольсноор 20-25 жил засвар хийхгүй, дахин халуун ус таслахгүй болж байгаа юм" гэсэн мэдээллийг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул өглөө.
3 долоо хоногн өмнө
1,745
Дэлгэрэнгүй
Төлбөрөө бүтнээр нь өгч болохгүй
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулийн элсэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.  Мэдээллийн эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147.299 оюутан суралцана. Үүний 74.523 нь дотор хөдөө орон нутгаас ирж суралцана. Мөн улсын хэмжээнд оюутны дотуур байр 71  бий. Найман дотуур байрыг нь чөлөөлсөн. Дотуур байруудад 11.359 оюутан амьдардаг. Энэ боломжийг бид урьдын адил хангана. Мөн энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүйг хариуцлагатайгаар хэлье. КОВИД-ын хууль энэ оныг дуустал мөрдөгдөж байгаа тул өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд төлбөрийн хэмжээгээ нэмэхгүй байх чиглэл өгч байгаа.  Мөн төлбөрийг бүтнээр нь авахгүй. Хичээл сонголтоор барьцаа
3 долоо хоногн өмнө
114,940
Дэлгэрэнгүй
Өчигдөр гурван удаа газар хөдөлжээ
Тодлуулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 16:48 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ч иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай сумын Засаг дарга мэдээлсэн байна. Мөн Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Шургуул” хэмээх газар 18:11 цагт 3.6, Баян-Овоо сумын Харзаг багийн “Бударгана” гэдэг газар 20:51 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Сэврэй сумын нутагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бол Баян-Овоо сумынх бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүйг сумын Засаг даргын орлогч мэдээлэв.
3 долоо хоногн өмнө
2,153
Дэлгэрэнгүй
ОХУ-аас Япон руу 20 км сэлж хүрэн улс төрийн орогнол хүсчээ
Нэгэн орос эр ОХУ-ын эзэмшлийн арлаас Японы Хоккайдо арлын тосгон руу 20 км сэлж хүрэн улс төрийн орогнол хүсчээ. Хэдийгээр Японы тал орогнол хүсэгчийн хувийн мэдээллийг чандлан нууцалж байгаа боловч нэрээ нууцалсан нэгэн эх сурвалжийн мэдээлснээр сэлж очсон эр нь Ижевск хотын уугуул, 38 настай нэгэн гэнэ. Түүнийг Шибэцү тосгонд гарч ирэхэд нь цагдаа нар саатуулж, хэсэг дээрээ хүргэн мэдүүлэг авсан бөгөөд Оросын төрийн мэдээллийн Риа Новости агентлагийн мэдээлснээр тэрбээр ОХУ-д хуулийн ямар нэг асуудалд орооцолдсон байж болзошгүй аж. Түүнчлэн  өмнө нь 2011 онд визний дүрэм зөрчсөн хэргээр Японоос хөөгдөж байжээ. Мөн түүнээс өмнө ижил шалтгаанаар Тайланд, Балигаас хөөгдөж байсан гэнэ. Тэр эрийн  мэдээ
3 долоо хоногн өмнө
7,674
Дэлгэрэнгүй
Хамгийн их ном уншдаг 10 улс
“World Culture Score Index”-ээс улс орны иргэд уншихад хэр их цаг хугацааг зарцуулдаг талаар судалгаа хийжээ. Уг жагсаалтыг бичиг үсгийн тайлагдалтаараа дэлхийн дунджаас доогуур ордог Энэтхэг улс тэргүүлсэн байна. Мөн дэлхийн хамгийн их уншигдсан ном бол Библи ажээ. Зохиолч Жеймс Чалман сүүлийн 50 жилийн хугацаанд борлуулсан ном бүрийнхээ тоог үндэслэн дэлхийн хамгийн олон уншигдсан номын жагсаалтыг гаргасан юм. Тэгвэл хамгийн их ном уншдаг 10 улсыг танилцуулбал: Энэтхэг 10 цаг 42 минут /долоо хоногт дунджаар/ Тайланд 9 цаг 24 минут Хятад 8 цаг 00 минут Филиппин 7 цаг 24 минут Египет 7 цаг 30 минут Чех 7 цаг 2
3 долоо хоногн өмнө
4,190
Дэлгэрэнгүй
Халдварын хамгийн өндөр тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2433 хүнээс коронавирусын халдвар илэрч, нийт бүртгэгдсэн халдварын тоо 199.279 боллоо. Дотоодын халдварыг задалж танилцуулбал, 850 нь Улаанбаатар хотод 1552 нь хөдөө орон нутагт батлагджээ. Мөн хугацаанд 61-80 гаруй насны 6 хүн эндлээ. Ингэснээр халдварын улмаас нийт нас баралтын тоо 913 болж байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,000 гару
3 долоо хоногн өмнө
1,991
Дэлгэрэнгүй
Якузагийн түүхэнд анх удаа цаазын ял сонссон босс нь шүүгчийг сүрдүүлжээ
Япон улсын Фукуока хотын шүүх өчигдөр Кудо-кай зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийн толгойлогчид цаазын ял оноожээ. Энэ үйл явдлыг тус улсын шүүхээс Якуза бүлгийн босст цаазын ял оноосон анхны тохиолдол гэж хэвлэлүүд мэдээлж байна. Шүүх тус бүлгийн босс Сатору Номурад цаазын ял оноосон бол дэд босс Фумио Таноуэд бүх насаар хорих ял оноож, 20 сая иенээр ($182,200) торгожээ. Номураг өөрийн бүлгийн гишүүдэд энгийн иргэдийн амь насыг бүрэлгэх тушаалыг дөрвөн удаа өгч байсан гэж буруутгасан байна.  Тодруулбал, 1998 онд боомтын барилгын төслийн маргааны улмаас орон нутгийн загас агнуурын нийгэмлэгийн тэргүүнийг буудах тушаал өгч байжээ. 2012 онд цагдаагийн офицерыг буудуулж, 2013 онд өөрийг нь эмчлэхээс татгалзсан эмнэлгийн сувилагчийг хутгалж
3 долоо хоногн өмнө
18,020
Дэлгэрэнгүй
Монголын томоохон их сургуулиудын ТЭТГЭЛГИЙН мэдээллүүд
Хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж их сургуулийн босгыг давах гэж буй нийт төгсөгчдөдөө баяр хүргэе!  Бид энэ удаа Монголын томоохон их сургуулиуд шинэхэн элсэгчдэдээ ямар тэтгэлэг өгдөг тухай, мөн суралцах хугацаандаа авч болох тэтгэлэг, боломжуудын талаарх мэдээллийг хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
Элсэгчдэд олгох тэтгэлэг: Дараах шалгууруудыг хангасан суралцагчдын сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлнө. - Улсын олимпиадад эхний байр эзэлсэн - Суурь шалгалтад тооцуулсан байгалийн ухааны ЭЕШ нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгч /сургууль тус бүрт 25/ мөн Математик, Физик, Хими, Биологи, Техник т
3 долоо хоногн өмнө
3,333
Дэлгэрэнгүй
Намрын арьс арчилгаа
1.    Арьсныхаа чийгшлийг хадгалах нь чухал Энэхүү шаардлагыг биелүүлэх маш амархан. Өөрийн дуртай чийгшүүлэх үйлчилгээтэй тосыг тогтмол хэрэглэхэд л хангалттай. Зун халуунд бид тос түрхэхээ мартдаггүй хэдий ч намар сэрүүний улиралд тос гэдэг зүйлийг мартаж орхидог. Гэтэл үнэн хэрэгтээ сэрүүний улиралд ч чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй байдаг бөгөөд хамгийн сайн чийгшил өгдөг тос нь найрлагадаа гиалуроны хүчил агуулсан байдаг юм. Хэрвээ хангалттай сайн чийгшил өгөхгүй байвал тусгай серум түрхэх хэрэгтэй. 2.    Арьсаа нарнаас хамгаалах хэрэгтэй Хэдийгээр намрын нар хурц байдаггүй ч нарны цацраг туяанаас арьсаа хамгаалах хэрэгтэй. Ялангуяа хэт эмзэг мэдрэмтгий арьстай, амархан сэвхтдэг эсвэл наранд амархан
3 долоо хоногн өмнө
2,595
Дэлгэрэнгүй