Нийтлэлч
Р.Оюунболор
54
нийтлэл
150,662
уншигдсан
Намрын ногоон өдрүүд эхэллээ
Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021 нэгдсэн үйл ажиллагаа эхэллээ. Энэ жилийн хувьд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд олон нийтэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулах томоохон тайлан болох юм. Аж ахуйн нэгжүүд шинээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, танилцуулах, ногоочид ургацын талбайгаас хураасан ногоогоо шинээр нь борлуулах боломжтой. Мөн хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид шинээр оролцож байна. Нэгдсэн арга хэмжээг 2021 оны есдүгээр сарын 16-23-ны хооронд зохион байгуулна. Энэ жилийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах нь чухал учир Төв цэнгэлдэх хүрээлэн буюу задгай талбайг сонгожээ. Зохион байгуулалтын явцад халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах ёстой. Оролцогч иргэд орох гарах урсгалтай, аж
3 цагийн өмнө
497
Дэлгэрэнгүй
Автобусны буудалд зогссон зөрчлийг E-police аппликэйшнд илгээгээрэй
Улаанбаатар хотын авто замын түгжрэл олон шалтгаантай. Тэдгээрийн нэг нь автобусны буудлууд дээр хувийн машинтай хүмүүс зогсох үйлдэл юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд энэ тухай тодорхой заасан байдаг ч жолооч нар мөрддөггүйгээс түгжрэл үүсгэж, зорчигчид бууж, суухад хүндрэл болохоос гадна нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулдаг. Энэ тухай Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл: “Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд нийтийн тээврийн буюу чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолд 06:00-22:00 цагт автомашин зогсохыг хориглосон заалт бий. Гэтэл нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд машинуудаа байрлуулж байгаа
4 цагийн өмнө
535
Дэлгэрэнгүй
Угаар мэдрэгчид дохиолол суурилуулж хянана
“Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” уриатай “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аяны нээлт боллоо. Аяныг  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Таван толгой түлш” XXК болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй юм. “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлтийн үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 189 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэдэг. Эдгээр өрх сайжруулсан түлш түлдэг болоод гурав дахь өвөлтэйгөө золгож байна. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ жил тутамд өсөж байгаа. 2019-2020 оны өвөл нийслэли
6 цагийн өмнө
978
Дэлгэрэнгүй
Ковидын  үеийн эрүүл мэндийн зөвлөмж
Ковид-19-ийн үед дараах зөвлөмжийг сайтар дагаж мөрдхийг эрүүл мэндийн байгууллагаас хүргэж  байна. Үүнд: Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй. Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи, согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай. Сандал дээр суугаад, гүнзгий амьсгал авч, гаргах амьсгалын дасгал хийж, уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй. /Өдөрт багадаа 3 удаа хийгээрэй/ Ажил амралтын зохицуулалт хийж, хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой. Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй. Хэвтэж. эсвэл унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны
7 цагийн өмнө
1,036
Дэлгэрэнгүй
Номын баяр гурван өдөр үгэлжилнэ
Үндэсний номын баяр 30 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар болох юм. УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Уг хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн
8 цагийн өмнө
407
Дэлгэрэнгүй
 Б.Уянга:Ургийн гажиг үүсэх шалтгааны нэг нь бэлгийн замаар дамжих халдвар юм
Хүн болж энэ орчлонд үр удмаа үлдээнэ гэдэг амьд явсаны утга учир. Бүх л эмэгтэйчүүд эх хүн болохыг хүсдэг ч энэ нь маш их хариуцлага, анхаарал, сахилга бат гэдгийг тэр бүр мэддэггүй. Сүүлийн жилүүдэд жирэмсэн эмэгтэйчүүдийн хэвлийдээ тээж буй урагт гажиг үүсэх, хэвлийдээ амьгүй болох нь ихэссэх хандлагатай болсон нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Энэ талаар бид Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Уянгатай ярилцлаа.  -Монгол Улсад жирэмсэн эхчүүдийн тоо нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгвэл эхчүүд маань хүүхдээ тээх, өөрөө болоод хүүхдээ эрүүл саруул бойжуулахад юун дээр анхаарах хэрэгтэй вэ? -Манай улсад ха
9 цагийн өмнө
11,440
Дэлгэрэнгүй
Ковидын улмаас цусаар бөөлжөөгүй архаг  хууч өвчин нь сэдэрсэн байжээ
Өчигдөр сошиал орчинд  дунд насны эрэгтэй хүн  ковидын хүнд хэлбэрээр өвчлөөд шинжилгээ өгч, эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ үхэх сэхэхийн зааг дээр цусаар бөөлжиж байна гэсэн мэдээлэл тархсан. Өдгөө 58 настай Н нь  эмчлэгч эмч нарын хэлж буйгаар “Хүнд хэлбэрийн ходоодны шархтай. Архи ууж хордлогод орсноор ходоодны шарх сэдэрч цусаар бөөлжсөн” гэнэ.   Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Батбаяр: “Тэр хүн элэгний архаг өвчтэй, элэгний хатуурал буюу циррозтой хүн байж магадгүй гэж үзэж эмнэлгийн байгуу
1 хоногийн өмнө
1,616
Дэлгэрэнгүй
Томуугийн дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ
Жил бүрийн 10 дугаар сард улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийдэг. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байна. Тодруулбал, энэ удаагийн дархлаажуулалтыг 9 дүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулах бөгөөд 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хамруулах юм. Дархлаажуулалтад зорилтот бүлгийн 170 мянга гаруй иргэн хамруулах тооцоо бий аж. Түүнчлэн энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн вакцинаар дархлаажуулалт  хийж байна. Нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дархлаажуулалт хийгдэх ба  сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын баг дархлаажуулалт хийхээр төлөвлөжээ. ӨЭМТ-үүдэд энэ сарын 13-наас эхэлэн томуугийн вакцин хийж эх
1 хоногийн өмнө
535
Дэлгэрэнгүй
Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээе гэвэл ТОМ ХАР, ТОМ СЭТГЭ
Дэлхий дахиныг хамарсан цар тахал манай улсыг ч тойрсонгүй. Цар тахлын нөхцөл байдал хүндхэн байдалд байгаа энэ үед  улс орны эдийн засагч мөн хямралд орсон байна. Олон ч аж ахуйн нэгж хоёр жил торгоосны эцэст хаалга үүдээ бүр мөсөн барьж дампуурлаа зарлаад байгаа. Тэгвэл Улсын эдийн засагт бага зэрэг өсөлт ажиглагдаж эхэллээ гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Энэ эгзэгтэй цаг үед л эдийн засгийн бодлогоо төр дангаар гаргах бус  улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллаж, нэгдмэл байр суурьтай нэг бодлогоор явбал эдийн засгаа сэргээж, экспортын орлогоо өсгөх бодит боломж харагдаж байгаа юм. Аж ахуйн нэгж байгууллагууд энэ хүндхэн цаг үед биднийг дэмжээд санаа бодлыг минь сонсоод, бидэнд дарамт өгөлгүй энэ хүнд
1 хоногийн өмнө
7,325
Дэлгэрэнгүй
 “Хаадын хаан’ тун удахгүй...
Улсын Драмын эрдмийн театрынхан  90 жилийн ойдоо зариулж “Хаадын хаан” жүжгийг тайзнаа тавихаар болоод байгаа билээ. Энэ талаар Төрийн шагналт, УГЗ, найруулагч Н.Наранбаатар: "Би “Хаадын хаан” түүхэн жүжгээрээ монголчууд өндөр соёл иргэншилтэй ард түмэн гэдгийг харуулахыг хичээнэ. Сүүлийн үед бид Чингис хааныхаа нэрийг хаа хамаагүй хэлдэг болсон. Уг нь бид нэрийг нь хэлэхээсээ ч цээрлэх ёстой. Эзэн хааныхаа нэрийг дуудаад, хаа хамаагүй хэрэглээд л байна. Хүндэтгэл нэрнээс л эхэлнэ. Тийм ч учраас бид “Хаадын хаан” гэж нэрлэсэн" гэсэн юм. Тус жүжгийн ерөнхий найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт, УГЗ  Н.Наранбаатар,  зохиолчоор  МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэх ерөнхий зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач СТА Т.Ганхуяг
2 хоногийн өмнө
1,354
Дэлгэрэнгүй
Ходоодыг хамраар дурандахад харьяалал харгалзахгүй
Сонгинохайрхан дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг байгуулагдаж өнгөрсөн гуравдугаар сараас иргэдэд үйлчилж эхэлсэн. Тус эмнэлэг өнгөрсөн долоо хоногоос ходоодны дуранг хамраар хийж эхэлсэн.  Энэ үйлчилгээ нь иргэдэд зовуурь багатай байгаа талаар иргэд ам сайтай байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой юм. Тиймээс иргэд эрүүл мэндийн цахимаар цаг авах 1800-0119 дугаарт залгах болон биеэр очиж ходоодны дурангийн цаг аван үйлчлүүлэх боломжтой.
2 хоногийн өмнө
1,129
Дэлгэрэнгүй
УГЗ Д.Мягмарсүрэн: Би театраараа бахархдаг
Театр хэмээх ариун сүмд зөвхөн бурхны элч нар ажилладаг гэдэг. Ариун сүмээрээ овоглож, бахдан баярлаж явдаг Улсын драмын эрдмийн театрын хамт олон түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Театрын зүгээс ойгоо угтаж ахмад уран бүтээлчид, арын албаны ажилтан албан хаагчдаа урьж, удаан уулзаагүй нэгэнтэйгээ уулзалдаж,  баяр хөөртэй нэг өдрийг өнгөрүүлж байх энэ үеэр арын албаны ажилтан ‘Жижиг хэрэглэлийн эрхлэгч” асан, ахмад ажилтан УГЗ Д Мягмарсүрэнтэй цөөн хором  ярилцлаа. -
3 хоногийн өмнө
3,722
Дэлгэрэнгүй
Жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж эхэллээ
Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ. “Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-ныг хүртэл 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна. Дашрамд дуулгахад товлолт дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг энэ үеэр нөхөн дархлаажуулах боломжтой ажээ. Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинд 160 мянга гаруй хүүхэд, 10 мянга гаруй жирэмсэн эх хамрагдах юм байна. 
3 хоногийн өмнө
610
Дэлгэрэнгүй
Орон нутгийн оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээ болно
Улаанбаатар хотод байрлалтай их, дээд сургуулиудын танхимын хичээл өнөөдрөөс эхэлж байна. Нийслэл хотод жил бүр 70-80 мянган оюутан сурагчид хөдөө орон нутгаас ирж, МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг. Тэдний хувьд хотод дасан зохицох, зорьсон газраа саадгүй зорчихоос эхлээд багагүй бэрхшээл учирдаг. Тиймээс НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штабаас  шинэ оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил”  арга хэмжээг зохион байгуулах гэж байна.  Энэ үеэр хөтөч нар ажиллаж, оюутнуудад зориулсан гарын авлага тарааж, танилцуулга мэдээлэл хийхийн дээр хотын зарим удирдлага оюутнуудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсох юм. Гарын авлагад Улаанбаатар хотын иргэний мэдэж байх анхан шатны мэдээллүүдийг багтаасан бөгөөд нийтийн эзэмшлийн эд зүйлс, ногоон байгууламжийг хэрхэн хамгаалах, хо
3 хоногийн өмнө
643
Дэлгэрэнгүй
Голд урссан иргэн осгосон байдалтай олджээ
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны харьяат 19 настай А нь өнгөрсөн шөнө 00:00 цагийн үед усанд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж, түүнийг Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны орчимд Туул голын салаанд осгосон байдалтай байсныг эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Мөн өнгөрсөн Бямба гаригт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины амралтын гүүр, Туул голд 32 настай Т нь согтуурсан үедээ осолдсон байна. Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.  
3 хоногийн өмнө
993
Дэлгэрэнгүй
Оюутнуудын талбайг ХЭН БУЛААВ
МУИС-ийн хичээлийн 2-р байрны замын урд талын талбай, тодруулбал “Блю Мон” группийн урдах авто зогсоолын талбайг тус компани хувийн эзэмшлээ болгож төлбөртэй авто зогсоолоор ашиглаад хэдэн жилийн нүүрийг үзжээ. Хэдэн ч удаа тухайн үеийн нийслэлийн Засаг дарга нарын захирамжид “Нийтийн эзэмшлийн талбай болгож, тохижуулж, оюутан залуусын чөлөөт цагаа өнгөрөөж сууж тухалж болох  талбай болгохоор шийдвэрлэлээ” гэж цагаан дээр хараар бичсэн байдаг.   Гэтэл өнөөг хүртэл хувийн компанийн мэдэлд тэд ашиг орлого  олж байгаа нь нийслэлийн Засаг даргын захирамж хэрэгждэггүй гэдгийг харуулж байна. Тодбуулбал, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн С.Батболд даргын,  2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн С.Амарсайхан даргын захирамжаас тус ту
3 хоногийн өмнө
10,882
Дэлгэрэнгүй
Улсын эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа
Эрүүл мэндийн яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд нийт 26.9 ам долларын санхүүжилтээр нийслэлийн 9 дүүрэг ба 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг мөн Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг сургаж байна. Үүний зэрэгцээ Дэлхийн банкны 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахын барилга, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулжээ.
6 хоногийн өмнө
1,227
Дэлгэрэнгүй
Ц.Отгончимэг: Үр хүүхэд нь өнгөрчихсөн байхад ач зээд нь зориулж яагаад болохгүй гэж
Өнөөдөр хэлмэгдэгсдээ дурсан хүндэтгэх өдөр.  Хар дарсан он жилүүдэд хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүс, тэдний үр хүүхэд ач зээ, төрөл төрөгсөд нь энэ өдөр цуглацгааж түүхэнд хар мөр үлдээсэн тэр он жилүүдийг эс хүсэвч сэтгэл шимшрүүлэн  дурсдаг. Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр хилс хэргээр хэлмэгдэгсдийн ар гэрийнхний сэтгэгдлийг сонслоо. “Миний өвөөг Сэрээтэр овогтой Пунцагдорж гэдэг. Өвөө маань 1901 онд төрсөн, прокурор ажилтай эрдэм номтой, сэхээтэн хүн байсан.1937 онд хилс хэргээр өвөөг минь хэлмэгдүүлж цаазалсан. Улсаас нөхөн олговор олгосон гэдэг боловч, зөвхөн төрсөн үр хүүхдэд нь өгнө гэсэн болохоор бид авч чадаагүй. Үр хүүхэд нь одоо амьд сэргүүн байсан бол 90-100 настай хүмүүс байх байлаа. Нөхөн олговор дөнгөж олгож эхлэх үе
6 хоногийн өмнө
3,227
Дэлгэрэнгүй
Сайн дурын шинжилгээ авах цэгүүд
Нийслэлд 9 дүгээр сарын 10-ны өдөр байнгын болон явуулын цэгүүдээр 720 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөжээ. Шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цаг хүртэл ажиллана.  Байнгын болон явуулын цэгүүдийн байршлын мэдээллийг хүргэж байна.   
6 хоногийн өмнө
724
Дэлгэрэнгүй